7000-2266
support@mastermind.mn
logo
ТАНИЛЦУУЛГА
СУРГАЛТ
ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
ФРАНЧАЙЗ
МЭДЭЭ
БҮТЭЭГДЭХҮҮН
ПРОГРАМ
ШИНЭ ЭЛСЭЛТ
“ХӨГЖИЛТЭЙ АРГААР ХҮРДЭЭ ЦЭЭЖИЛЬЕ” ХҮРДНИЙ СУРГАЛТ
Суралцагч тархины ажиллах онцлогт тохирсон төсөөлөл буюу ой тогтоолтын хөгжилтэй аргачлал дээр тулгуурлан үржүүлэхийн хүрдийг маш богино хугацаанд суралцана.
Үржүүлэхийн хүрд сайн мэддэг байх нь алдаагүй хурдан бодоход тустайг бид мэднэ. Бяцхан хүүхдүүддээ үржүүлэхийн хүрдийг цээжлүүлэхийн тулд багш нар олон хичээл дамжуулан үзэж, эцэг эхчүүд ихэвчлэн тотьчлон давтах байдлаар арай ядан цээжлүүлдэг. Өөрөөр хэлбэл маш хэцүү залхуу хүргэсэн байдлаар цээжлүүлэх гэж оролддог нь хүүхдийн сонирхлыг бууруулж, залхуурч муу цээжлэх, түүнээсээ болоод хурдан мартах зэрэг асуудлыг дагуулдаг.
Хүрд цээжлэх нь таны хүүхдийн хувьд асуудал байсаар байна уу? Хэдэн удаа давтаж уншиж цээжилсэн ч мартаад байна уу? Хэрэв тийм бол манай сургалтад сууснаар богино хугацаанд системтэйгээр, хөгжилтэй аргаар залхахгүй цээжлэх, цээжилсэн хүрдээ мартахгүй байх давуу талтай.
Та яагаад үзсэн хошин шог, хөгжилтэй явдал, аймшгийн кино, амьдралдаа тохиолдсон баяртай болоод гунигтай үйл явдлаа хэдэн сар жил болсон ч марталгүй санаад байдаг гэж бодож байна. Хүний тархи нь сэтгэл хөдлөл оролцсон мэдээллээ илүү сайн санадаг.
Тэгвэл энэхүү сургалт нь “ХҮРД” гэдэг хийсвэр зүйлийг ой тогтоолтын үндсэн аргачлалд тулгуурлан хөгжилтэйгөөр цээжлүүлэх аргыг санал болгож байна. Зөвхөн хүрдээ цээжлээд зогсохгүй төсөөлөн бодох чадвар, шинийг хүлээн авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өрсөлдөх чадварууд нь хөгжих бүрэн боломжтой юм.