7000-2266
support@mastermind.mn
logo
ТАНИЛЦУУЛГА
СУРГАЛТ
ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
ФРАНЧАЙЗ
МЭДЭЭ
БҮТЭЭГДЭХҮҮН
ПРОГРАМ
ШИНЭ ЭЛСЭЛТ
ОЙ ТОГТООЛТ & СЭТГЭХҮЙ & БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ
Ой тогтоолт сайн байна гэдэг нь хэний ч хувьд маш том давуу тал болж өгдөг. Өөрийн өдөр тутмын амьдралд тохиолдож буй нэр зүс царай, баримт сэлт, мэдээ мэдээлэл, цаг хугацаа, үйл явдал болон уншсан, сонссон мэдээлэл буюу нөхцөл байдлыг алдалгүй санах явдал нь өнөөдрийн мэдээллээс хэт хамааралтай хурдтай нийгэмд зайлшгүй шаардлагатай чадварын нэг болоод байна.
Оюун ухааны суурь нь ой санамж байдаг ба оюуны хөгжлийн нас насны онцлогт тохирсон дараах сургалтуудад та хамрагдсанаар ой тогтоолт хөгжүүлэх үндсэн аргачлалуудад суралцаж төсөөлөн бодох чадвараа хөгжүүлэн мэдээллийг системтэйгээр тогтоох, хурдтай сэтгэх, бүтээлч чадвараа дээшлүүлж суралцах өөрийн арга барилыг бий болгоно.
Ой тогтоолт, сэтгэхүй, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх хөтөлбөр нь ЕБС-ийн 4-9 дүгээр ангийн сурагчдад зориулсан “Super Memory” болон “Power Memory” гэсэн 2 хичээлийн жилийн хугацаанд үргэлжлэх хөтөлбөр, ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдад зориулсан “Super Student” хоёр шатны хөтөлбөр, насанд хүрэгчдэд зориулсан “Memory Skills” хөтөлбөрөөс тус тус бүрдэнэ.
Сайн ой санамжийн тусламжтайгаар бид ямарваа нэг чухал зүйлсээ мартана гэсэн айдсаасаа ангижирч чадах бөгөөд ингэснээр та өөрийн сурлага, карьер болон хувийн амьдралыг тань үргэлж хойш нь татаж байдаг сэтгэлзүйн дарамтаас чөлөөлөгдөх бүрэн боломжтой болох юм.
“Super Memory” & ”Power Memory”
ЕБС-ийн 4-9 дүгээр ангийн сурагчдад зориулсан хөтөлбөрийн хувьд эхний жилийн “Super Memory” хөтөлбөрт хамрагдсан сурагчид уураг тархины үйл ажиллагааны онцлогт тохирсон сонирхолтой, хэрэгцээтэй, гайхамшигтай санагдахуйц ой тогтоолт, сэтгэхүй, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх олон аргачлалын тусламжтайгаар гадаад хэл, нийгмийн ухааны болон байгалийн ухааны хичээлийн мэдээ мэдээллийг бүтээлчээр тогтоох арга барилд суралцахаас гадна өөрсдийн хөгжлийн явцыг үнэлж болох ой тогтоолтын спортын үндсэн 10 төрлийн анхан, дунд түвшний чадварыг эзэмшинэ.
“Super Memory” сургалтад хамрагдаж шалгалтаа амжилттай давсан сурагчид хичээлийн хоёр дахь жилд үргэлжлэх “Power Memory” хөтөлбөрт хамрагдах ба ой тогтоолтын спортын 10 төрөл болох баганан үгс, хурдны хөзөр, түүхэн үйл явдал, хоёртын тоолол, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, нэр царай зэрэг мэдээлэл тогтоох дээд түвшний аргачлалд суралцаж оюуны спортын мэргэжлийн тамирчнаар бэлтгэгдэн улсын болон олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжтой юм.
“Super student” хөтөлбөр
ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдад зориулсан хоёр сар үргэлжлэх “Super Student” сургалтаар хичээлийн хөтөлбөртэй уялдуулан тархины ажиллах онцлогт тохирсон аргачлалын тусламжтайгаар англи хэлний үг, үелэх систем, томьёо, түүхэн үйл явдал, илтгэл лекцийн материалын агуулгын дарааллыг алдагдуулалгүйгээр санах, ойлгож хурдан унших анхан түвшний аргачлал болон “Оюуны зураглал”-ын тэмдэглэл хөтлөх ур чадварт суралцаж хичээл сурлага, амьдралдаа үр дүнтэй ашиглах болно.
Та тус сургалтыг амжилттай дүүргэснээр үргэлжлүүлэн гүнзгий түвшинд бэлтгэгдэн оюуны спортын мэргэжлийн тамирчин болох боломжтой.
“Memory Skills” хөтөлбөр
Оюутан болон насанд хүрэгчдэд зориулсан ажлын 5 өдөр эсвэл амралтын хоёр өдөр ажлын бус цагаар үргэлжлэх энэхүү сургалтаар гадаад хэлний үг, нэр - царай, утасны дугаар зэрэг тоон мэдээлэл, шүлэг дууны үг, хуулийн зүйл заалт, дүрэм, текст, томьёо, код, илтгэл, лекцийн материалын агуулга, ажил мэргэжлийн онцлогтой холбоотой мэдээлэл гэх мэт уншсан болон сонссон олон төрлийн мэдээллийг бүтээлчээр тогтоох аргачлалд суралцаж хичээл ном, ажил, амьдралдаа хэрхэн үр дүнтэй ашиглах болно.
Та тус сургалтыг амжилттай дүүргэснээр үргэлжлүүлэн гүнзгий түвшинд бэлтгэгдэн оюуны спортын мэргэжлийн тамирчин болох боломжтой.
Оюуны спортын тамирчин
ЕБС-ийн 4-12 дугаар ангийн сурагчид болон оюутан, насанд хүрэгчид дээрх сургалтуудад буюу гүнзгий түвшний сургалтад хамрагдсанаар ой тогтоолтын спортын мэргэжлийн тамирчин болж улсын болон олон улсын оюуны спортын тэмцээн уралдаанд оролцох боломжтой юм.
Түгээмэл асуудаг асуулт, хариулт
Хүн бүр ой тогтоолтоо хөгжүүлж чадах уу?
Ямар ч хүн оюуны хязгааргүй нөөцтэй. Сайн, муу ой тогтоолт гэж байдаггүй. Зөвхөн хөгжүүлсэн, хөгжүүлээгүй гэдгээрээ л ялгаатай. Хөгжүүлээгүй бол та зөв арга барилд суралцаж өдөр тутмынхаа амьдралд дадал хэвшил болгож чадсанаар гайхалтай ой тогтоолттой болох боломжтой. Өөрөөр хэлбэл ой тогтоолтын сургалтын хувьд хамгийн чухал хоёр зүйл бол хүний хэрэгцээ шаардлагыг хангах аргуудыг эзэмших мөн чадваруудыг дадал хэвшил болгох явдал юм. Төгсөгчдийн хувьд өнөөдөр сурсан мэдсэн зүйлээ ажил, амьдрал, хичээл номдоо гайхалтайгаар ашиглаад явж байгаа тохиолдол олон байна. Түүнчлэн олон олон хүүхэд залуус өөрсдийн чадвараа шалгах үүднээс ой тогтоолтын уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож байна.
Ганцхан ой тогтоолтын хичээл орох уу?
Тус сургалтаар ой тогтоолтын үндсэн төрлүүдийг үзэхээс гадна сэтгэхүй хөгжүүлэх, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, хоёр тархийг хөгжүүлэх олон сонирхолтой дасгал, тоглоомууд орно.
Энэ сургалтаар зөвхөн цээжилж сурахаас гадна хэр сэтгэж сурах вэ?
Тус сургалт нь үндсэндээ хоёр тархи идэвхжүүлэх сургалт юм. Хоёр тархи идэвхжих тусам хүний төсөөлөх, сэтгэн бодох чадвар нэмэгдэж асуудлыг бүхлээр нь харах, анхаарлаа төвлөрүүлэх, аливаад ул суурьтай хандах, олон талаас нь харах, задлан шинжлэх гээд маш олон суурь чадвар нь хөгждөг. Энэ бол механик цээжлэлт биш юм. Асар их хэмжээний мэдээллийг цээжлэхийн тулд зайлшгүй хурдтай сэтгэх шаардлагатай болдог. Оюун ухааны суурь бол ой санамж юм.
Нэг жил суугаад хүүхдэд ямар өөрчлөлт гарах вэ?
Эхний жилийн сургалтаа төгсөх үед хүүхэд ой тогтоолтын олон сонирхолтой аргачлалд суралцаж богино хугацаанд олон төрлийн мэдээллийг тогтоон эргэн санаж сурахаас гадна эргэн тойрныхныгоо гайхшируулах түвшинд хүрнэ. Хүүхэд долоо хоногт 2 удаа хичээллэх ба хичээл дээр сурсан зүйлээ өдөр бүр багадаа 30 минут давтах хэрэгтэй. Хүүхдийн хөгжил эцэг эх, багшийн хамтын ажиллагааны үр дүн учир гэр бүлийнхэн нь өдөрт даалгавар хийх тал дээр нь анхаарах үүрэгтэй. Энэ нь урдуур нь орж хийнэ гэсэн үг биш зөвхөн академийн хичээлээ хийж байгаа эсэхийг нь л шалгахад хангалттай.
Ном, гарын авлага, програм байгаа юу?
Сургалтад ашиглах дасгалын ном гарын авлага хичээлийн үеэр тараагдаж өгнө. Сургалтад хамрагдагсад ном, гарын авлагаас гадна гэртээ тусгай программ дээр хичээллэх боломжтой.
Хэрхэн ой тогтоолтын тамирчин болох вэ?
“Super Memory” сургалтад хамрагдаж шалгалтаа амжилттай давсан сурагчид хичээлийн хоёр дах жилд үргэлжлэх “Power Memory” хөтөлбөрт хамрагдах ба ой тогтоолтын спортын 10 төрөл болох баганан үгс, хурдны хөзөр, түүхэн үйл явдал, хоёртын тоолол, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, нэр царай зэрэг мэдээлэл тогтоох дээд түвшний аргачлалд суралцаж оюуны спортын мэргэжлийн тамирчнаар бэлтгэгдэн улсын болон олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжтой юм.
Ой тогтоолтын аргуудыг сурах, хэрэгжүүлэх хэцүү юу?
Мэдээж үгүй. Заах арга зүй тал дээр бэлтгэгдсэн тусгай багш бүх аргачлалуудыг танд ойлгомжтой, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр заах болно. Үндсэндээ тогтоох чадварын гол зарчим нь төсөөлөл байдаг. Хүн бүр төсөөлж чаддаг тиймээс хүн бүр аргуудыг сурч, хэрэгжүүлэх боломжтой. Эхний өдрөөсөө та үр дүнг нь мэдрэх болно. Ой тогтоолтын аргачлалыг мэдэхээс гадна хүний бие физиологи, уураг тархинд нөлөөлдөг эрүүл зөв хооллолт, хөдөлгөөн, унталт гэх мэт бусад хүчин зүйлийн талаар мэдлэгтэй болно.
Сургалтаас хэсэг хугацааны дараа сурсан аргуудаа би мартах болов уу?
Үгүй, та мартахгүй. Харин ч эсрэгээрээ илүү сайн хөгжүүлэх болно. Машин барьж эхэлсэн анхны үеэсээ хойш барьсаар байгаад та сайн жолоодох чадвартай болдог шүү дээ. Яг л үүн шиг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлсээр байгаад таны тэрхүү чадвар улам илүү хөгжих болно. Учир нь хүн насан туршдаа аливаа зүйлийг тогтоох шаардлага гардаг. Тиймээс аргачлалуудыг өдөр тутмын амьдралдаа ашиглах бүрэн боломжтой.
Хатанбаатар багш хичээл орох уу?
Хатанбаатар багш гэрээт салбаруудын багш нартаа сургалт явуулдаг бөгөөд ой тогтоолтын насанд хүрэгчдэд зориулсан сургалтаа өөрөө удирдан явуулдаг.
Анги дүүргэлт хэдэн хүүхэдтэй байдаг вэ?
Анги дүүргэлт 12-16 хүүхэдтэй байдаг. Энэ нь багш хүүхэд бүртэй тулж ажиллан богино хугацаанд үр дүн гаргах боломжийг олгодог.
Аль салбарын багш сайн бэ?
Бүх салбарын багш нар их дээд сургуульд 4 жил суралцаж багш мэргэжлийг эзэмшсэнээс гадна Х.Хатанбаатар багш болон мастер сургагч багш нарын удирдлага дор багш бэлтгэх сургалтад хамрагдаж шалгалтаа амжилттай өгсөн мэргэшсэн багш нар бий. Улаанбаатар хот болон орон нутгийн гэрээт салбарын бүх багш нар хүүхдүүдэд оюуны онцгой чадварыг эзэмшүүлэхийн тулд зааж сургах чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүс юм.
Төлбөрийн ямар хөнгөлөлт байдаг вэ?
Нэг айлын хоёр хүүхэд суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдийн сургалтын төлбөрийг 10 хувь хөнгөлдөг.
Багш нараа хөдөө орон нутагт явуулж хичээл заалгах боломж байгаа юу?
Монголын Оюун Ухааны Академийн салбарууд одоогоор 17 аймагт үйл ажиллагаа явуулж байна. Бусад аймгуудад удахгүй нээгдэнэ. Та салбар цэсээс өөрт ойр салбарын мэдээллийг аваарай.
Хүүхэд хөгжүүлэх талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх, эсвэл сургалт хийх үү?
Эцэг эхчүүдэд чиглэсэн бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалтууд хааяа явагдаж байгаа. Ийм сургалтын талаарх мэдээллийг академийн утсаар тодруулна уу.
Багш бэлтгэх сургалт явуулдаг уу?
Багш бэлтгэх сургалтыг зөвхөн академийн гэрээт салбарын багш нарыг бэлтгэх үүднээс явуулдаг.