by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn

Хурдан унших арга гэж юу вэ?

Хурдан унших арга нь унших хурдыг багадаа 2-4 дахин нэмэгдүүлдэг мөн уншсанаа сайн ойлгоход хүргэдэг арга юм. Энэ аргын үндэс нь нүдний булчингуудын хөгжилд тулгуурлана. Бидний нүд илүү өргөн орон зайг харах чадвартай байхад бид уншихдаа нэг нэг үгээр нь л харж уншдаг. Гэтэл нүд нэг мөрийг бүхлээр нь тэр ч бүү хэл нэг дор хэд хэдэн мөрийг харж чаддаг байна. Хурдан унших арга нь бидэнд үгсийг нэг нэгээр бус бүлэг хэлбэрээр унших ур чадварыг эзэмшүүлдэг. Хурдан унших арга нь биднийг маш олон уншилтын алдаа гаргахаас  сэргийлдэг.  Эдгээрээс хамгийн чухал нь удаан уншвал илүү сайн ойлгодог гэсэн ойлголт юм. Гэтэл яг эсрэгээрээ хурдан унших тусам хүн илүү сайн ойлгоно. Хурдан унших арга нь анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлж, унших үед ухаан санаанд өөр бодол ороход саад болдог ба уншиж буй текстийг илүү сайн ойлгоход нөлөөлдөг. Амжилтанд хүрэх арга зам нь унших болон  уншсанаа сайн ойлгохоос хамаардаг. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн энгийн арга  бол Хурдан Унших чадварыг эзэмших явдал юм. Сүүлийн жилүүдэд хурдан унших арга нь дэлхийн хөгжингүй орнуудын сургалтын системд хэрэглэгдэж эхэлж байна. Энэхүү үндсэн ур чадварыг эзэмшсэнээр бид амьдралынхаа туршид авах бүхий л сургалт, боловсролдоо амжилт гаргах болно. Гол зүйл бол энэ сургалтанд хамрагдаж чадварыг эзэмшсэний дараа арга техникийг амьдралдаа ашиглах, дадал болгох хэрэгтэй. Ингэж чадвал унших нь бидний хувьд илүү их тааламжтай байх болно.

ХУРДАН УНШИХ АРГА нь унших хурдыг хамгийн багадаа 2-4 дахин нэмэгдүүлэх ба уншсанаа илүү сайн ойлгоход хүргэдэг арга юм.

“ТӨГС ХУРДАН УНШЛАГА” СУРГАЛТ

СУРГАЛТЫН АГУУЛГА

  • Одоогийн унших дадал зуршил
  • Зорилго тодорхойлох (Энэ сургалтын үр дүнд юу юуг өөрчлөхийг хүсэж байна?)
  • Хурдан унших аргууд юуг хамардаг вэ?
  • Уншихад саад болдог хүчин зүйлс юу болох яаж энэхүү бэрхшээлийг даван туулах вэ?
  • Дадлага уншлагын нарийн асуудал
  • Уншилт, нүд болон тархины холбоо хамаарал
  • 80/20 дүрэм болон хурдан ойлгох
  • Яагаад тархины зүүн болон баруун хагас бөмбөлөг юуг хариуцдагийг мэддэггүй вэ?
  • Нүдний харах талбарыг хөгжүүлэх дасгалууд
  • Оюун бодлыг уншихад бэлдэх мөн анхаарал төвлөрөлт
  • Ойлгоцоо нэмэгдүүлэх тал дээр мэргэших
  • Өдөр тутмын дасгалуудын хувьд заавар, зөвлөгөө
  • Ой санамжаа ашиглаж сур
  • Илүү идэвхи санаачлага болон анхаарлаа төвлөрүүлж унших
  • Унших түвшнийг тодорхойлох (4 удаа сорил авна)
  • Уншлагын дэвшилтэт 8 аргын тухай

 

ХУРДАН УНШИХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШИХ 10 ШАЛТГААН

  1. Унших, ойлгох, тогтоох болон эргэн санах тал дээр дээд түвшинд хүрч өөртөө итгэх итгэл мөн амжилтаа нэмэгдүүлэх болно.
  2. Хурдан унших нь бага хугацаанд илүү их мэдээллийг авах боломжийг бүрдүүлдгээс уншихад зарцуулж буй хугацаагаа тодорхой хэмжээнд багасгаж ижил хугацаанд илүү их мэдээлэл авах болно.
  3. Та анхаарлаа илүү удаан төвлөрүүлэх ба хийж буй зүйлээсээ залхахгүй байх болно.
  4. Оюун ухаанаа илүү идэвхитэй ашиглах ба оюун ухаан тань гэрэлтэхийг та мэдрэх болно.
  5. Оюуны чадамжаа дээд хэмжээнд ашиглаж хийхийг хүссэн ч зав чөлөө байхгүйгээс хийгээгүй бусад ажлуудын хувьд цаг зав гаргах болно.
  6. Ойлгоц болон санах тал дээр илүү чадваржих болно.
  7. Бодох, таньж мэдэх, боловсруулах, дүгнэх болон шийдвэр гаргах хурд тань нэмэгдэнэ. Түүнчлэн унших үйл явцын нэгэн хэвийн байдлаас гарч тааламжтай, хөгжилтэй хэлбэрт оруулах болно.
  8. Төгсөлтийн шалгалт, элсэлтийн шалгалт гэх мэт аливаа шалгалтанд та бэлтгэж байгаа бол бэлдэж байхдаа ч, шалгалтын үед ч цагийг маш сайн хэмнэх болно.
  9. Нэг сониныг дунджаар 30 минутанд бүрэн унших болно.
  10. Оффисын ажилтан бол өмнөх овоорсон баримт бичгийг хамгийн багадаа 2 дахин хурдан уншиж дүгнэж чадах болно.

 

СУРГАЛТАНД ЯМАР ХҮМҮҮС ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

СУРАГЧ, ОЮУТНУУД

  • Шалгалтын асуултуудыг илүү хурдан уншиж илүү сайн ойлгох болно.
  • Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд 30-40 минутын хугацаа хожих болно.
  • Анхаарал болон анхаарал төвлөрөлт нэмэгдэнэ.
  • Аливаа мэдээллийг үлдэцтэй, үр дүнтэй хүлээж авах чадвартай болно.
  • Ялангуяа 10-12 насныханд унших дур сонирхол болон унших дадал зуршлыг эзэмшүүлэхэд чухал нөлөөтэй.

АЖИЛЛАЖ БУЙ ХҮМҮҮС

  • Унших хэрэгтэй олон тооны бичиг баримт, рапорт, и-мэйлийг 2-4 дахин хурдан унших болно.
  • Өөрчлөгдөж буй мэдээллийн энэ эринд хөл нийлүүлэн алхахын тулд илүү их уншихад нөлөөлнө.
  • Илүү их уншиж өөрийн болгох мэдээллээр хувь хүний хөгжилд тус болно.
  • Шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлнэ.

УНШИХ ДУРТАЙ БОЛОН УНШИХЫГ ХҮСДЭГ ХҮН БҮР

Сургалтын Хугацаа

Хичээллэх хугацаа 3 долоо хоног бөгөөд долоо хоногийн хоёр өдөр хичээл орно. Хичээл ажлын болон хичээлийн бус цагаар нэг орохдоо академик цагаар 3 цаг үргэлжилнэ. Нийт 18 цагийн хичээлийн хөтөлбөртэй.

Анги дүүргэлт

  • Насанд хүрэгчдийн анги 16-24 хүн.
  • Дунд анги 15-18 хүүхэд

Асуулт хариулт

Төгс хурдан уншлага сургалт нь нийт зургаан удаа орох бөгөөд нэг орохдоо гурван /академик/ цаг үргэлжилнэ. Хичээл бүрийн хооронд хамгийн багадаа нэг эсвэл хоёр хоногийн зай байх хэрэгтэй. Ингэснээр суралцагч нь хичээл бүр дээр үзсэн сэдэвээ давтаж, дадлагажуулж өөрийн болгоход хангалттай хугацаа бөгөөд дараагийн хичээлд ирэхдээ бэлтгэлтэй ирнэ гэсэн үг. Долоо хоногт хоёр удаа орох хичээл нийт гурван долоо хоног харин долоо хоногт гурван удаа орох хичээл нийт хоёр долоо хоног үргэлжилнэ. Үр дүнтэй байхын тулд сургалт хоёр долоо хоногоос бага байх боломжгүй.

Баруунд зарим нэг хурдан уншлагын төвүүд компьютерийн өмнө 1 эсвэл 2 өдөр нэлээн ачаалалтайгаар нүдний дасгал хийлгэн хурдан уншлагын сургалт явуулдгаа тайлбарладаг. Энэ замаар ойлгож, ойлгосноо тогтоож хурдан унших боломжгүй. Үр дүнтэй хурдан унших хөтөлбөр нь ашиглаж байгаа арга нь зөв байх мөн сургалтыг энэ тал дээр мэргэшсэн хүнээр заалгах ёстой бөгөөд хамгийн багадаа 2 долоо хоног, хамгийн ихдээ 5 долоо хоногоос илүүгүй байх хэрэгтэй. Монголын Оюун Ухааны Академийн зүгээс эдгээрийг баримталж “Төгс хурдан уншлага” сургалтын хугацаагаа өөр өөр өдрүүдэд нийт 6 удаа 18 цагт багтаан зааж байна.

Анги хамгийн ихдээ 16-20 хүний хооронд байна. Ингэж хүний тоо заасан нь хүн бүр дээр тулж ажиллах илүү ихээр практик талдаа тохиромжтой юм. Энэ үр дүнгийн хувьд туршлагаар батлагдсан тоо юм.

Сургалтанд хурдан уншиж сурахыг хүссэн хүн бүр хамрагдах боломжтой. Сургалт ерөнхийдөө “Насанд хүрэгчид”-д зориулсан анги болон “ЕБС-ийн сурагчидад” зориулсан анги гэж хуваагддаг. “Насанд хүрэгчид”-ийн ангид Ажиллаж буй хүмүүс мөн ЭЕШ-т бэлдэж байгаа сурагчид болон оюутнууд хамаарагдана. “ЕБС-н сурагчид”-ын ангид ЕБС-н 6-10 ангийн сурагчид хамаарна. 5-р анги болон доош насныханд сургалт явагддаггүй.

Хурдан уншлагын сургалтанд хамгийн багадаа 6-р анги, дээшээ насны хязгаар байхгүй. Ердийн унших чадвартай, үгийн баялаг, дүрмийн мэдлэгтэй, мэддэг мэдээллээ шинээр олж авсан мэдээлэлтэйгээ харьцуулан тунгааж, хэрэгтэйг нь хуучин мэдээлэлтэйгээ нэгтгэн дүгнэж, илүү сайныг нь сурах чадвартай байх хэрэгтэй. Мөн нүдний булчингууд хөгжсан байх шаардлагатай. Ялангуяа нүдний булчингийн хөгжил 11 нас болон дээш насныханд бүрдсэн байдаг гэж үздэг. Тиймээс хамгийн багадаа 6-р ангийн хүүхэд энэ сургалтанд үр дүнгий нь үзэх боломжтой.

Эхлэх шинэ сургалтын талаар www.mindsport.mn сайтаас болон 7011-9200, 97129200 дугаараас лавлана уу.

Одоогоор зөвхөн Улаанбаатар хотод академийн төв байранд л сургалт явагдаж байгаа. Цаашдаа бусад аймгийн төвүүдэд нээхээр төлөвлөж байна.

Сургалтанд хамрагдсан бүх хүнд “БАТЛАМЖ” олгодог.

“Төгс хурдан уншлага” сургалтанд хамрагдсан нөхцөлд унших хурд тань анх уншиж байснаа бодвол хамгийн багадаа 2-4 дахин нэмэгдэнэ. Та өөрийн хичээл зүтгэлээр үүнээс ч илүү унших боломжтой. Ойлгоцын хувьд сургалтын төгсгөлд дунджаар 70%-100% хооронд нэмэгдэнэ.

Унших хурд нэмэгдсэн хэрнээ ойлгох хувь багасгаж байгаа бол үүнийг “хурдан уншлага”-н сургалт гэхгүй. Ойлгох хувь бага хурдан унших нь ямар ч утгагүй зүйл. Төгс Хурдан Уншлага хөтөлбөрөөр таны унших хурд ч мөн ойлгох хувь ч хамтдаа нэмэгдэнэ. Хурдан унших нь ойлгоцыг бууруулдаг гэсэн бодол хурдан унших тал дээр зөв гэж боддог буруу ойлголтуудын нэг юм. “Ямар нэг сэдвийг сайн ойлгохын тулд удаан унших хэрэгтэй.” гэсэн бодол хурдан уншихад саад болж буй хамгийн буруу ойлголтуудын нэг. Үнэндээ удаан унших нь тархинд өөр зүйлс бодох боломжийг олгодог учраас анхаарлыг сарниулж ойлгоцод сөргөөр нөлөөлдөг.

Энэ бодол хурдан уншихад саад болдог бас нэг буруу ойлголт юм. Хурдан уншиж сурахын тулд оюуны өндөр чадвартай байх шаардлагагүй. Жирийн ухаантай хүн бүр хялбар, үр дүнтэй зарим арга техникийг сурснаар ойлгож хурдан унших бүрэн боломжтой.

Мэдээж маш чухал. Маш хурдтай унших нь ганцаараа үр дүнгүй. Хурдан унших гэдэг бол ойлгох, ойлгосноо тогтоох мөн хэрэгтэй үед нь санах чадвартай байх гэсэн утгыг илэрхийлнэ. Төгс хурдан уншлага нь зөвхөн хурдан уншаад зогсохгүй, ойлгох, ой санамжиндаа байршуулах мөн санах хувийг параллелиар нэмэгдүүлнэ.

Таны нас хэд байх мөн уншиж байхдаа нүдний шил зүүх нь ойлгож хурдан уншихад саад болох шалтгаан биш. Гэвч нүдний шил зүүх шаардлагатай хүнд дасгалуудыг нүдний шилээ зүүж хийх хэрэгтэй. Яагаад гэвэл тод харж чадахгүй байх нь унших хурданд ч тэр анхаарал төвлөрөлтөнд сөргөөр нөлөөлнө.

Хурдан унших арга техникийг мэдэхгүйгээр их хэмжээний ном унших нь танаас зөвхөн илүү цаг хугацаа шаардаж мэдлэгжүүлнэ; харин хурдан унших чадварыг олгохгүй. Ойлгож хурдан унших аргачлалыг сурахын тулд өмнө нь олон ном уншсан байх шаардлага байхгүй.

Мэдээж Монгол болон Дэлхийн Хурдан Уншлагын аварга болохын тулд их давтах, дасгал сургуулилт хийх, тэвчээртэй байх мөн эзэмшсэн арга техникийн дагуу олон ном унших хэрэгтэй. Энэ шаардлагыг хангасан хүн Монголынболон Дэлхийн Хурдан Уншлагын аварга болж болно. Сонирхуулж хэлэхэд Академийн захирал, Ой тогтоолтын ОУ-н мастер Х.Хатанбаатар 2008 оны Туркийн хурдан уншлагын аваргын тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртэж байсан. Өнөөдрийн байдлаар албан ёсны тэмцээнд хамгийн хурдан уншиж байсан хүн бол АНУ-н оюуны спортын тамирчин Шон Адамс 1 минутанд 3850 үг уншиж, ойлгоц нь 85%-тайгаар дэлхийд тэргүүлж байна.

Энэ сургалт байгууллагын дээд, дунд шатны удирдах ажилтан болон менежерүүдэд зориулж явагддаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 70119200, 97129200 дугаараас лавлана уу.

Байгууллагуудад явуулж буй “Төгс Хурдан Уншлага” сургалт нь олон нийтэд явуулж буй сургалттай адил нийт 18 цаг бөгөөд хичээл бүр 3 цаг нийт 6 удаа орно. Хичээл бүр өөр өөр өдөр явагдах ёстой бөгөөд хоёр хичээлийн хооронд хамгийн багадаа хоёр өдөр зайтай байх хэрэгтэй. Яагаад гэвэл хичээл бүрийн дараа сурсан аргачлалаа хэрэгжүүлж өөрийн болгох мөн дараагийн хичээлд ирэхдээ бэлэн болоод ирэх хэрэгтэй.
Энэхүү 3х6 цагийн (нийт 18 цаг) Төгс Хурдан Уншлага сургалт байгууллагуудад дараахь байдлаар орж болно.
• Хоёр долоо хоногийн турш; долоо хоногийн сондгой эсвэл тэгш тоотой өдрүүдэд нийт 3 удаа гурав гурван цагаар орох,
• Гурван долоо хоногийн турш; долоо хоногт 2 өдөр гурав гурван цагаар орох,
• Зургаан долоо хоногийн турш; долоо хоногт нэг удаа гурван цагаар орох,
• Хичээл орох цагийн хувьд тухайн байгууллагын ажлаас шалтгаалж 09:00-12:00, 09:30-12:30, 13:00-16:00, 14:00-17:00, 15:00-18:00, 18:00-21:00 эсвэл 18:30-21:30 цагуудаас сонгох боломжтой.

Сургалтын явцад хэрэгжүүлж буй хөтөлбөр, хийж буй дасгалууд таны хурдан унших зуршлыг автоматаар далд ухамсарт шилжүүлж уламжлалт унших зуршлыг тань өөрчлөх болно.

Амьдралын турш олж авсан мэдлэгийн бараг 75% нь унших замаар авсан байдаг бөгөөд ойлгож хурдан уншиж сурснаар хувь хүний хөгжил мөн ажил албандаа амжилт гаргахад нэлээн хурдтай түлхэц болно.

“Төгс хурдан уншлага” сургалт нь зөвхөн хурдан уншихыг заагаад зогсохгүй, сургалтанд хамрагдаж буй сурагчдад үр дүнтэй хичээл хийх, үр дүнтэй хичээлээ сонсох, анхаарал төвлөрөлт, тэмдэглэл хийх зэрэг арга техникийг зааж академик боловсролд нь амжилтыг нь нэмэгдүүлэхийг зорьдог. Энэ утгаараа “Төгс Хурдан Уншлага” сургалт нь бүх хичээлд үр өгөөжтэй байна.

Сургалтын талаар мэдээлэл авах хүсэлт




Хэрвээ 15-аас доош насны сурагч бол эцэг эхийн аль нэгний и-мэйл хаягийг оруулна уу.





© Copyright 2019. All rights reserved