by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn

СОРОБАН СИСТЕМД СУУРИЛСАН “ХУРУУMATH” ТҮРГЭН БОДОЛТЫН СУРГАЛТ

 

Олон улсад үр дүнгээрээ гайхагдаж буй 5 – 12 насны хүүхдийн тархины хөгжлийг дэмжигч тархины үйл ажиллагаанд тохирох арифметик үйлдлийн аргачлалыг ой тогтоолтын аргачлалтай хослуулан тархинд синержи үүсгэгч маш онцгой түргэн бодолт болон оюуны хөгжлийн сургалт юм.

 

Таны хүүхэд “ХурууMATH” сургалтад хамрагдсанаар:

 

 Дээд зэргийн анхаарал төвлөрөлт

 Үр дүнтэй сонсох чадвар

 Асуудлыг хурдан, зөв дүгнэн шийдвэрлэх чадвар

 Хурдтай математик тооцоолол

 Хүчирхэг төсөөлөл

  Хурдтай суралцах

 Хоёр тархины тэнцвэртэй хөгжил

 Хүчирхэг ой тогтоолт

 Өөрийгөө илэрхийлэх чадвар

 Оюуны өндөр чадамж

Тус сургалтад хамрагдахыг тулд хүүхэд тоогоо мэдэж байхад л хангалттай. Учир нь тоогоор дамжуулан баруун тархины төсөөлөх үйл ажиллагааг идэвхжүүлэн дээрх үр дүнд хүрэх юм.

Энгийнээр тайлбарлавал энэ сургалт нь хүүхдийн төсөөллийн хүчийг нэмэгдүүлэн тооцоололд хоёр тархины оролцоог хангаснаар сурагч хурдтай сэтгэж аливаа асуудлыг бүтээлчээр шийдэх чадвартай болох юм. Жишээ нь, “98 + 98 + 98” нь гурван ширхэг (100 – 2)-той ижил болохыг хүүхэд маш хурдтай анзаарч үйлдлээ хялбарчлан хариуг төвөггүй гаргана. Энэ нь 98 дээр 98-ыг нэмэх гэж оролдох, гарсан хариун дээр дахин 98-ыг нэмж хариу гаргахаас хялбар. Өөрөөр хэлбэл хүүхэд энэ үйлдлийг “300-гаас 6-г хасахтай адил болохыг хурдтай сэтгэх” боломжийг олгосон оюуны хөгжлийн сургалт юм. Үндсэндээ оюун ухаан гэж ийм энгийн зүйл юм.

Нөгөө талаар хүүхдийн математик авъяасыг хөгжүүлж тооны машинаас илүү хурдан арифметик үйлдлүүдийг хийх боломжийг олгодог. Хэрвээ та “Тооны машин байхад ийм сургалт байх шаардлагатай гэж үү?” гэж боддог хүмүүсийн нэг бол буруу бодож байна гэсэн үг. Энэ хөтөлбөрийн үндсэн зорилго бол хурдтай тооцоолол биш юм. Хүүхдийн ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх, тэсвэр тэвчээр, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, сурах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн байдаг. Хурдтай тооцоолол хийж сурах нь эзэмшиж буй чадваруудынх нь нэг хэсэг л юм. Өөрөөр хэлбэл сургалтын үр дүнд хүүхдийн арифметик үйлдлийг хурдтай тооцоолох нь зөвхөн мөсөн уулын харагдаж буй хэсэг билээ.

Тус сургалтын “Дуут Анзан” болон “Флаш Анзан” дасгал нь хүүхдийн сонсгол болон харааны мэдрэхүйг хөгжүүлж унших хурдыг нэмэх, уншсан мөн сонссон сэдвээ сайн ойлгох боломжийг олгодог.

Сурагч энэ бүх чадварыг эзэмшиж үр дүн гаргахын тулд урт хугацааны турш үргэлжлэх богино хэмжээний системтэй давталтыг хийж байх хэрэгтэй. Хичээл бүрийн төгсгөлд багшийн өгсөн зөвлөгөөг баримтлан гэртээ компьютер дээр өдөр бүр 15-20 минут дасгалын програм дээр ажиллахад л хангалттай.

 

“ХурууMATH” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

Хүүхдийн оюун сэтгэлгээг цээж бодолтын тусламжтай хөгжүүлэх “ХурууMATH” үндсэн хөтөлбөр нь гурван насны ангилалд хуваагдана.

  • 6 – 7 насны сурагчдын сургалт
  • 8 – 9 насны сурагчдын сургалт
  • 10 – 11 – 12 насны сурагчдын сургалт

Үндсэн хөтөлбөр нь “Нэмэх”, “Нэмэх – Хасах” болон “Үржих – Хуваах” гэсэн 3 шаттай. 6-7 насны хүүхдийн эхний хоёр шатны сургалт тус бүр 16 долоо хоног буюу ойролцоогоор 4 сар үргэлжлэх ба хичээлийн 64 цаг орно. Харин 8-9, 10-11-12 насны хүүхдийн нэг шатны сургалт хичээлийн 48 цаг орох ба нийт 12 долоо хоног буюу ойролцоогоор 3 сар үргэлжилнэ. Сурагчид үр дүн гаргахын тулд хамгийн багадаа хоёр шатны сургалтад бүрэн хамрагдах хэрэгтэй.

Эхний шатны “Нэмэх” сургалтад хамрагдах хүүхэд олон тооны нэмэх үйлдлийг хурдтай тооцоолж сурах бол хоёрдугаар шатанд нэмэх, хасах үйлдлийг хослуулан хурдтай боддог болох ба 6-7 насны хүүхдүүдийн хувьд нэмэлтээр “Хүрд”-ээ сурна. Сүүлийн шатанд олон оронтой тооны үржих үйлдлийг цээжээр алдаагүй бодохоос гадна хуваах үйлдлийг хийх аргачлалд суралцах юм.

Хөтөлбөрт бүрэн хамрагдсан сурагчид болон тэдний эцэг, эхчүүдийн санал хүсэлтийг үндэслэн оюуны спортын улсын лигийн болон олон улсын цээж бодолтын тэмцээн уралдаанд оролцох сурагчдыг бэлдэх тамирчдын ангид үргэлжлүүлэн суралцуулна.

Сургалт нь ЕБС-ийн хичээлийн жилтэй параллелиар явагдах энгийн сургалт мөн зуны хугацаанд явагдах түргэвчилсэн сургалт гэсэн 2 хэлбэртэй. Түргэвчилсэн зуны сургалтуудад хичээлийн жилийн хугацаанд тус сургалтад суух боломжгүй болон өөр бусад шалтгаанаар хөтөлбөрт хамрагдаж чадаагүй хүүхдүүд суралцана. Энгийн сургалтын нэг шат долоо хоногт 2 өдөр нийт 12 долоо хоног орох бол зуны түрэвчилсэн сургалт долоо хоногт 5 өдөр нийт 5 долоо хоног үргэлжилнэ. Нэг удаагийн хичээл нь 45 минутаар 2 цаг үргэлжилнэ.


Түргэн бодолтын нэг шатны сургалт 12 долоо хоног буюу ойролцоогоор 3 сар орчим үргэлжилнэ. Сургалтын төлбөр 360,000₮ ба энэ нь сарын 120,000₮ гэсэн үг. Суралцагч дараагийн шатны сургалтуудад үргэлжлүүлэн (дунд нь завсарлахгүй байх) суусан нөхцөлд доорх хөнгөлөлтүүдийг эдэлнэ.

I шат – Нэмэх II шат – Нэмэх, Хасах III шат – Үржих, Хуваах IV шат – Тамирчин
360,000₮ 360,000₮ 360,000₮ 360,000₮
10% 20% 40%
324,000₮ 288,000₮ 216,000₮

*  Шинэ сургалт эхлэхээс өмнө урьдчилан бүртгүүлсэн тохиолдолд 20% хүртэл хөнгөлөлт эдлэх боломжтой.

Асуулт хариулт

Зарим хүмүүс “Тооны машин гэх мэт тооцоолох хэрэгсэл байхад цээжээр бодуулж хүүхдүүдээ зовоох ямар хэрэгтэй юм бэ?” гэсэн асуулт асуухыг хүсэж байгаа байх. Энэ асуултад дараах байдлаар хариулж болно. Машинтай хүн ч эрүүл байхын тулд фитнес төвд эсвэл гадаа гүйлтийн талбайд гүйдэг. Тэгвэл энэ хүмүүсээс ч гэсэн “Машин байхад гүйж өөрийгөө юунд зовооно вэ?” гэж асуух хэрэгтэй. Үүнтэй агаар нэгэн адил цээж бодолтоор тархийг ажиллуулах нь тархийг эрүүл байлгах хамгийн гайхамшигтай дасгал юм. Энэ асуултын хоёр дахь хариулт нь эцэг, эхчүүдийн хувьд бас нэг буруу ойлголт бол цээжээр тоо бодно гэдэг нь хүүхдийг залхааж ядраадаг гэж үздэг. Энэ ойлголт зөв биш юм. Өнөөгийн сургуулиудад зааж буй дөрвөн аргын тоо бодох уламжлалт аргаар цээжээр тоо бодно гэдэг бол ямар ч хүнийг залхааж ядраах ба хурдтай бодох ч боломжгүй болгодог. Учир нь уламжлалт арга тархины зөвхөн нэг тал буюу зүүн тархийг ажиллуулдаг тул бодоход төвөгтэй түүнчлэн тархины хөгжилд синержи буюу хоёр тархины хамтын ажиллагаанд саад болдог. Хамгийн чухал зүйл бол хоёр тархины оролцоотойгоор тархиа ядраалгүй, хялбар мөн хурдтай арифметик үйлдлийг цээжээр гүйцэтгэхэд тус хөтөлбөрийн зорилго оршиж байна.

Тархины 2/3-ыг эзэлж буй дээд тархи зүүн болон баруун гэсэн хоёр тал бөмбөлөгтэй. Хоёр тархи тус тусдаа үйл ажиллагааг хариуцаж хоорондоо уялдаа холбоотой ажилладаг. Гэвч ихэнх хүний хувьд өдөр тутмын амьдрал болон хичээл ном, ажил мэргэжилдээ зүүн тал бөмбөлгийг давамгай ашигладаг. Үүний шалтгаан нь манай сургалтын систем тархины зүүн хагас бөмбөлөг дээр суурилж мэдээллийг логик сэтгэлгээнд тулгуурлаж заадагтай холбоотой. Үүнээс болж хүүхдийн бүтээлч сэтгэлгээ орхигдож байдаг. Суралцах үйл явцад баруун тархины оролцоо дутагдсанаар илүү бүтээмж муутай байдаг гэсэн үг. Тус хөтөлбөрийн онцлог бол цээжээр бодох явцад зүүн тархи оролцохоос гадна төсөөлөл, мэдрэхүй, мэдрэмж зэргийг хариуцаж байдаг баруун тархи идэвхижсэнээр илүү сэтгэж, бүтээлч байх боломж бүрдэнэ.

Сургалтын давуу тал нь баруун-зүүн тархин дээр суурилсан онол, дасгалаар хичээлийн турш хүүхдүүдийн идэвх оролцоог бүрэн хангадаг. Багш шинэ сэдвийг төсөөлөл дээр тулгуурлан хөгжилтэй үйл явдлаар тайлбарладаг нь сурагчдад хичээлээ ойлгох нь хялбар байдаг. Түүнчлэн сургалт нам гүм, залхуутай орчинд биш маш хөгжилтэй, тоглоомын орчинд явагдана. Сургалтууд хөгжилтэй оюуны тоглоомоор дэмжигдсэн. Энэ үүднээс сурагч сургалтын хугацаанд хэзээ ч өөрт нь сургалтын дарамтыг мэдрэхгүй. Өөрөөр хэлбэл долоо хоногийн хичээлийн цаг нь жижиг, хөгжиж буй тархины хувьд чухал тархины дасгал мөн тоглоом болж өгнө.
Энэ сургалтын хөтөлбөр нь про-актив систем юм. Товчхондоо Паритметик системийг тоглож мөн хөгжилдөж сурах нь өөрөө юм. Үүний хүчинд хүүхдийн сурах хүсэл бий болж өөрийгөө өндөр түвшинд сэдэлжүүлж өгнө.

Паритметик систем нь миний хүүхдэд ямар нэг ач тустай юу?

Хуруу ашиглан хурдтай тооцоолол хийх нь бага насны хүүхэд дөнгөж тоо сураад уламжлалт хуруугаараа тоо бодох арга барилаас тэс ондоо зүйл. Хүүхэд энэ бүх үйлдлийг маш богино хугацаанд хийхийн тулд хурдтай сэтгэж хуруугаа ашиглан хариуг гаргадаг. Энэ чадварт мэргэших тусам хуруу ашиглах шаардлагагүй болно.

Систем нь үндсэндээ соробан сампинд суурилсан. Учир нь гарын эрхий хуруунаас бусад хуруу нь сампингийн доод эрхийг харин эрхий хуруу сампингийн дээд эрхийг төлөөлнө. Үүн дээр тулгуурлан бүх аргачлалыг нэг томъёонд багтаасан учир хүүхдүүд соробанг бодвол сурах нь маш хялбар байдаг. Өнөөдөр Япон, Энэтхэг, Малайз, Хятад гээд олон газраас франчайз хийж Монголд сургалт явуулж байгаа чанартай, чанаргүй соробаны сургалтын олон төв бий. Хамгийн гол нь та хүүхдээ түргэн бодолтын сургалтад хамруулахаар шийдсэн бол тухайн байгууллагын багшлах бүрэлдэхүүн, удирдлага, энэ чадварт хаана суралцаж мэргэшсэн гээд олон хүчин зүйлийг судлаад шийдвэрээ гаргаарай.

Та хүүхдийнхээ сургалтын төгсгөлд тогтмол бэлтгэлтэй байлгах үүднээс дасгалын программаа жилийн хураамжийг нь төлөөд авч болно.

Танхимын сургалтад хамгийн багадаа 1-р ангийн хүүхэд суралцаж болно. Учир нь сургуулийн өмнөх насны хүүхэд хичээлд удаан хугацаагаар суух, танхим гэсэн бүрэн дүүрэн ойлголт байдаггүй учир төвлөрөхөд хүнд байдаг. Тиймээс бага насны хүүхдийн түргэн бодолтын эхний шатны сургалтаа 6 цэцэрлэг дээр хэрэгжүүлж байна. Тухайн жилийн намартаа сургуульд орох хүүхэд зуны сургалтад хамрагдаж болно. Гол нь тоо тоолдог, тоогоо таньдаг мөн 0-9 хүртэл цифр бичиж чаддаг байх хэрэгтэй.

ХурууMATH сургалтад хамрагдаж буй хүүхэд гэртээ өдөр бүр багадаа 15 минут дасгалын программ дээрээ ажиллах хэрэгтэй. Хүүхдийн хөгжил эцэг эх, багшийн хамтын ажиллагааны үр дүн байдаг. Та хүүхдэдээ хоногийн 24 цагаас ердөө 15-хан минутыг даалгавар хийх тал дээр нь анхаарснаар хүүхдийнхээ гарах үр дүнгээр бахархах болно. Даалгавар хийлгэхдээ урдуур нь орж бодсон бодлогыг нь зөв, буруу гэж шүүж болохгүй. Буруу хариу гаргасан ч урам өгч байгаарай. Гаргасан алдааг нь багш анги дээр засах болно. Та зөвхөн дасгалын програм дээрээ ажиллаж байгаа эсэхэд нь л хяналт тавина. Зуны түргэвчилсэн сургалтын хувьд энэ хугацааг 15, 15 минутаар өдөрт нэг цаг хийх хэрэгтэй. Хүүхдийн хөгжил эцэг, эх, багшийн хамтын ажиллагааны үр дүн юм.

Угтаа бол энэ асуултын хариу “Үгүй” юм. Харин гэрийн компьютертээ дасгалын програм суулгах эрхийг өгнө. Хүүхэд бүр үзсэн хичээлтэй холбоотой дасгал программ дээр өдөр бүр багадаа 15 минут хийх шаардлагатай. Бидний зүгээс өгөх бэлэн материал бол хичээл дээр ажиллах тухайн шатны сургалттай холбоотой дасгалын ном юм. Энэ номыг зөвхөн хичээл дээр ашиглуулан хурааж авна. Учир нь хүүхэд дараагийн хичээлд ирэхдээ номоо мартаж ирэх тохиолдол байдаг тул ангидаа ажиллах ном юм.

Хичээл ихэвчлэн хүүхдүүдийн оролцоон дээр тулгуурлаж явагдах ба хичээл бүр дээр тэмцээн зохиох хэлбэрээр явагдаж хүүхдийг идэвхжүүлж байдаг. Тиймээс хүүхдүүд дасгал хийх бүртээ эрч хүчтэй байдаг. Гэхдээ зарим хүүхдийн хувьд залхуутай, төвөгтэй санагдах үе бий. Энэ бол том амжилтын төлөө явж байгаа хүнд тохиолдож буй энгийн бэрхшээл юм. Күнзийн сургааль дээр хэлсэн шиг “Их битгий хий, бага битгий хий! Харин өдөр бүр хий!” гэсэн зарчмыг л баримтлах хэрэгтэй. Бага багаар хийгээд байхад нэг л мэдэхэд эрс сайжирна. Хамгийн гол нь хүүхэд бүрт шинэ сэдвийг маш сайн ойлгуулах тул гэртээ дасгалын программ дээр даалгавраа хийхээ л орхигдуулж болохгүй. Дасгалын софтвэйр програм бол манай сургалтын маш том давуу тал юм. Мөн хичээл дээр хүүхдийг идэвхжүүлэх спорт өрөлт зэрэг сэтгэхүйн олон тоглоом, хичээл бий.

ХурууMATH сургалт нь хүүхдэд юуны түрүүнд арифметикийн үндсийг эзэмшүүлэх түүнийг сайн ойлгоход тусалснаар маш хурдтай үйлдэл гүйцэтгэх ба суралцах явцад баруун тархийг оролцуулснаар бүх төрлийн сэдвийг түргэн, шуурхай суралцах чадвартай болно. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар анхаарал төвлөрөлт, хурдтай тооцоолол, хараа болон сонгсолын ой, хоёр тархины идэвхжил, бүтээлч сэтгэлгээ зэрэг хүүхдийн олон суурь чадвар хөгждөг.

ХурууMATH хөтөлбөрийн агуулга болон шинэлэг аргачлалууд нь энэ системийн сургалтын гол түлхүүр юм. ЕБС-ийн математикийн хичээлийн арифметик үйлдлийг гүйцэтгэх аргачлал нь зүүн тархины ажиллагаан дээр суурилсан. Үүнээс шалтгаалан тархины чадамжийг үр дүнтэй ашиглах боломж олгодоггүй. Сургуульд заагдаж буй уламжлалт аргачлалаар хялбар бодлогуудыг үзэг цаас ашиглахгүйгээр бодож болно. Гэхдээ илүү олон үйлдэлтэй бодлогуудыг цээжээр бодох боломжгүй юм. Энэ системийн аргачлал нь тархины баруун хагас бөмбөлөг болон төсөөллийг дотроо агуулснаараа суралцагчдын тархины чадамжийг дээшлүүлэн олон үйлдэлтэй арифметик бодлогуудыг үзэг, цаас ашиглахгүйгээр цээжээр хурдан бөгөөд зөв хийхэд тусалдаг. Эдгээр боломжийг бүрдүүлснээр тархины байгаа нөөц бололцоог бүрэн ашиглахыг сургахаас гадна хүүхдэд тархины хоёр хагас бөмбөлгийг хамтад нь тэнцвэртэй ашиглахыг сурган сурлагын амжилтыг мэдэгдэхүйц сайжруулдаг. Энэ систем нь холимог үйлдэлтэй тоон хүнд бодлогуудыг хэрхэн хялбар бодохыг сургаснаар хүүхдийн оюуны тэсвэр хатуужлыг зөв тал руу нь хөгжүүлдэг.
ЕБС-ийн математикийн агуулгатай нь зөрчилдөх учир яах ёстой вэ?
Та хүүхдийнхээ ийм чадвартай гэдгийг ЕБС-ийн багшид нь маш сайн ойлгуулах хэрэгтэй. Багш нь мэдээж уламжлалт аргаар бодохыг шаардах учир анхнаас нь багшид нь чадварыг нь тайлбарласнаар хүүхдийн урам зориг, чадварыг нь үгүйсгэлгүйгээр хичээлээ тайлбарлахад хүүхэд маш хурдан ойлгож чадах юм. Учир нь энэ олон арифметик үйлдлийг хүний санаанд орохооргүй богино хугацаанд сэтгэж бодож байгаа ямар ч сэдвийг хялбар ойлгох боломжийг бүрдүүлдэг

Тус хөтөлбөрийн хичээлийг заах багш нар Монголын Оюун Ухааны академи дээр бэлтгэгддэг. Энэ хөтөлбөрийг олон улсад заах эрхтэй Master Trainer буюу Мастер Сургагч багш Х.Хатанбаатарын удирдлага доор багш нар урт хугацаанд бэлтгэгдэж амжилттай төгссөн багш нар заах аргазүйн сертификатаа гардан авдаг. Тухайн багшийн талаарх мэдээллийг академийн Сургалтын албанаас тодруулж болно.

Сургалтын явцад эцэг, эхчүүд хүүхдээ хүргэж өгөх, авахдаа багштай байнга холбоотой байж хүүхдийнхээ хөгжлийн талаарх мэдээллийг тогтмол авах үүрэгтэй. Хүүхдийн оюуны хөгжил эцэг, эх, багшийн хамтын ажиллагааны үр дүнгээс шалтгаалах учир энэ тал дээр эцэг эхчүүд хариуцлагатай байх хэрэгтэй. Шат шатны сургалтын төгсгөлд эцэг эхчүүдэд зориулсан үзүүлэх хичээлтэй ба хүүхдүүд өөрсдийнхөө хэрхэн хөгжсөнийг шалгуулдаг.

Хүүхдийн хөгжил ялангуяа бага насны хүүхдийн хөгжил бол эцэг эх, багшийн хамтын ажиллагааны үр дүн байдаг тул эцэг эхчүүдийн анхаарах ёстой хэд хэдэн зүйлийг санамж болгон орууллаа.
✔ Сургалтын хугацаанд багштай тогтмол холбоотой байж хүүхдийнхээ хөгжлийн талаар мэдээлэл авах
✔ Сургалттай холбоотой санал, хүсэлтээ сургалтын албанд бичгээр мэдэгдэж байх
✔ Үзсэн хичээлийнхаа даалгаврыг хийхэд нь шаардлагатай компьютерээр хангах
✔ Өдөр бүр 15 минут даалгавар хийх тал дээр нь анхаарах, боломжийг нь бүрдүүлэх
✔ Хүүхдийг хичээлээс хоцруулахгүй мөн таслуулахгүй байх
✔ Хичээл цагтаа эхэлж цагтаа дуусах тул хүүхдээ авчрах болон авахдаа цаг барих

Монголын Оюун Ухааны академи бүх насныханд зориулсан оюуны хөгжил, оюуны спортын олон талт сургалт явуулдаг. Хүүхдэд зориулсан сургалтаас дурдвал ой тогтоолт, цээж бодолт, рубикийн шоо, спорт өрөлт, тааварт бодлого, сэтгэх чадвар – бүтээлч сэтгэлгээ гэх мэт сургалт явагддаг.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус сайтаас болон 7000-2266 холбогдож мэдээлэл авна уу.

Сургалтын талаар мэдээлэл авах хүсэлт




Хэрвээ 15-аас доош насны сурагч бол эцэг эхийн аль нэгний и-мэйл хаягийг оруулна уу.





© Copyright 2017. All rights reserved