by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn

“ОЙ ТОГТООЛТ ХӨГЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ” ЦОГЦ СУРГАЛТ

 

Ой тогтоолт сайн байна гэдэг нь хэний ч хувьд маш том давуу тал болж өгдөг. Өөрийн өдөр тутмын амьдралд тохиолдож буй нэр зүс царай, баримт сэлт, мэдээ мэдээлэл, цаг хугацаа, үйл явдал болон уншсан, сонссон мэдээлэл буюу нөхцөл байдлыг алдалгүй санах явдал нь өнөөдрийн мэдээллээс хэт хамааралтай хурдтай нийгэмд зайлшгүй шаардлагатай чадварын нэг болоод байна. Сайн ой санамжийн тусламжтайгаар бид ямарваа нэг чухал зүйлсээ мартана гэсэн айдсаасаа ангижирч чадах бөгөөд ингэснээр та өөрийн сурлага, кареер болон хувийн амьдралыг тань үргэлж хойш нь татаж байдаг сэтгэлзүйн дарамтнаас чөлөөлөгдөх бүрэн боломжтой болох юм.

Оюун ухааны суурь нь ой санамж байдаг ба та тус сургалтад хамрагдсанаар ой тогтоолт хөгжүүлэх үндсэн аргачлалуудад суралцаж төсөөлөн бодох чадвараа хөгжүүлснээр мэдээллийг системтэйгээр тогтоох, хурдтай сэтгэх, бүтээлч чадвараа дээшлүүлж суралцах өөрийн арга барилыг бий болгоно.

 

ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчдад зориулсан ой тогтоолт хөгжүүлэх аргачлалын “Super Memory” сургалт нь гурав, “Power Memory” сургалт нь нэг буюу нийт 4 шаттай. Нэг шатны сургалт нь 24 (48 цаг) удаа орох ба хичээлийн жилийн хугацаанд долоо хоногт хоёр удаа нийт 12 долоо хоног үргэлжлэх бол сурагчдын зуны амралтаар 5 долоо хоногийн хугацаанд ажлын өдрүүдэд өдөр бүр орно. Сургалтын төгсгөлд шалгалтаа амжилттай өгч сертификат авснаар суралцагч нь дараагийн шатны сургалтуудад үргэлжлүүлэн суралцана. Суралцагч нь “Super Memory” сургалтад бүрэн хамрагдсаны дараа “Power Memory” сүүлийн шатанд орж суралцан оюуны спортын төрөл болох ой тогтоолтын спортын мэргэжлийн тамирчин болж улсын болон олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжтой юм.

Хүүхдийн ой тогтоолт, сэтгэхүйг хөгжүүлэх энэхүү сургалтаар суралцагч уураг тархины бүтэц онцлогт тохирсон ой тогтоолтын сонирхолтой, хэрэгцээтэй, гайхамшигтай санагдахуйц олон сонирхолтой аргачлалд суралцаж гадаад хэлний үг, тоон мэдээлэл, томъёо, нууц үг, код, түүхэн үйл явдал, худалдан авах зүйлсийн жагсаалт, хичээлийн хуваарь, ярих зүйлсийн дараалал, далбаа, газрын зураг зэрэг олон төрлийн мэдээллийг мартахааргүй тогтоож сурахаас гадна хурдны хөзөр, баганан үгс, түүхэн үйл явдал, хоёртын тоолол, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, нэр царай зэрэг ой тогтоолтын үндсэн 10 дасгалд суралцах юм.

Өөрөөр хэлбэл суралцагч нь бидний ой санамж хэрхэн ажилладаг болохыг ойлгохоос гадна түүнийг илүү сайн ажиллуулахын тулд бид юу хийх ёстой вэ гэдгийг сурдаг. Тестүүд болон туршилтууд нь хүүхдүүдэд өөрсдийнхөө ой санамжийг нээн илрүүлж, түүнийхээ давуу болон сул талуудыг мэдэж авахад тусалдаг. Мөн дэлхийн ой тогтоолтын аварга болох дасгал сургуулилтуудыг хэрхэн хийх заавар зөвлөгөө мөн энд багтсан.

Хүүхдүүдийг бага наснаас нь ой тогтоолтын зөв зуршилтай болгосноор энэхүү чадвар нь насан туршдаа түүнд хадгалагдан үлдэх боломжийг олгодог. Энэхүү онцгой сургалтын тусламжтайгаар хүүхдүүд ой санамжийн жинхэнэ хүч чадалтай танилцаж өөрсдийн оюуны потенциалыг бүрэн ашиглах зөв замдаа ордог.


ЕБС 6-12 анги

Ой тогтоолтын нэг шатны сургалт 12 долоо хоног буюу ойролцоогоор 3 сар орчим үргэлжилнэ. Сургалтын төлбөр 360,000₮ ба энэ нь сарын 120,000₮ гэсэн үг. Суралцагч дараагийн шатны сургалтуудад үргэлжлүүлэн (дунд нь завсарлахгүй байх) суусан нөхцөлд доорх хөнгөлөлтүүдийг эдэлнэ.

I шат II шат III шат IV шат – Гүнзгий
360,000₮ 360,000₮ 360,000₮ 360,000₮
10% 20% 40%
324,000₮ 288,000₮ 216,000₮

 

 

Оюутан, насанд хүрэгчид, ахмадуудад зориулсан “Ой тогтоолт хөгжүүлэх аргачлал” цогц сургалт нь ажлын дөрвөн өдөр орой 18:00 – 21:00 цагийн хооронд эсвэл ажлын өдрүүдэд суралцах боломжгүй хүмүүст зориулсан амралтын бүтэн хоёр өдөр 10:00 – 17:00 цагийн хооронд суралцах гэсэн хоёр сонголттой. Хичээлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөтөлбөрийн дагуу онол, практикийг хослуулах байдлаар заана. Та тус сургалтаа дуусгаад үргэлжлүүлэн ой тогтоолтын үндсэн 10 дасгалд суралцахаар тамирчны ангид элсэн суралцах боломжтой.

Сургалтын Агуулга

  • Мэдээлэл тогтоох уламжлалт аргачлал
  • Ой тогтоолт хөгжүүлэх аргачлалын үүсэл, хөгжил
  • Уураг тархины бүтэц, ажиллах механизм
  • Тархины хоёр хагас бөмбөлөг хөгжүүлэх тусгай дасгалууд
  • Уураг тархи, оюуны чадамжын талаар зөв гэж боддог буруу ойлголтууд
  • Санах ойн төрлүүд, тархинд мэдээлэл хэрхэн тархдаг
  • Марталт, марталт үүсэх шалтгаан
  • Ой тогтоолт хөгжүүлэхийн ач холбогдол
  • Бие физиологи ба санах ой (унталт, амьсгал, хооллолт, эрүүл мэнд)
  • Ой тогтоолтын аргачлалын зарчмууд
  • Уншсан зүйлээ урт хугацаанд санахын тулд анхаарах дүрэм
  • Анхаарал төвлөрүүлэх тусгай дасгалууд
  • Анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх тусгай аяс
  • Ой тогтоолт хөгжүүлэх тусгай дасгалууд болон дасгалын програм
  • Шүлэг, дууны үг цээжлэх аргачлал
  • Барьсан, тавьсан зүйлээ санах
  • Дугаарласан мэдээлэл тогтоох аргачлал
  • Илтгэл, лекцийн материал цээжлэх аргачлал
  • Томъёо, үсэг цифр холилдсон мэдээлэл буюу код цээжлэх аргачлал
  • Гадаад хэлний үг цээжлэх аргачлал
  • Тодорхойлолт, хуулийн зүйл заалт цээжлэх арга
  • Хүний нэр зүс, царай тогтоох аргачлал
  • Тоон мэдээлэл тогтоох аргачлал
  • Тоо, текст хавсарсан мэдээлэл цээжлэх аргачлал
  • Нэр, байршил нь өгөгдсөн мэдээлэл цээжлэх аргачлал

 


Ой тогтоолтын үндсэн сургалт нь 4 өдөр ажлын бус цагаар эсвэл амралтын 2 бүтэн өдөр үргэлжилнэ. Анги дүүргэлт 24 хүнтэй бол нэг хүний сургалтын төлбөр 250.000₮, 24-өөс дээш бол 200.000₮ байна. Дараагийн шат буюу ой тогтоолтын үндсэн 10 дасгалд суралцах, ой тогтоолтын спортын тамирчин бэлдэх сургалт нь үндсэн төлбөрөөс 40% өнгөлөлттэй буюу 150,000₮ болно.

 

Тодорхой шалтгаанаар урт хугацаанд суралцах боломжгүй сурагч, оюутан болон насанд хүрэгчдэд зориулсан богино хугацаанд үргэлжлэх ой тогтоолтын Групп А (1-4 хүүхэд) сургалтын талаар академийн сургалтын албанаас тодруулна уу.

Сэтгэгдэл

Оюун ухааны академид 3 жил сурч байна. Сүүлийн хоёр жил ой тогтоолтын сургалтад сууж зөндөө олон гоё аргад суралцсан. Хичээлдээ би онц сурч байгаа. Бас ой тогтоолтын улсын аваргын тэмцээнд хоёр жил дараалан оролцож хүрэл медаль авсан. Бас Америкт оюуны олимпт оролцож хүрэл медаль авсан. Мөн академийн дэргэдэх MegaMind клубийн ах эгч нараасаа өөрийн мэдэхгүй, чадахгүй олон зүйлийг сурсан. Баярлалаа.
8 настай Б.Энхлүүн
ГАЙХАМШИГТАЙ. Бүх багш хамт олон хөгжилтэй, бүхий л талын хэрэгтэй, эерэг энергитэй мэдээлэл өгч энэ сарын хугацаанд сургалт маш үр дүнтэй өнгөрлөө. Миний оюунд болоод амьдралд олон өөрчлөлт (сайн) хийх зүйлсийн түлхүүр болсон сургалт байлаа. Маш их баярлалаа.
Төрийн албан хаагч Б.Ариунзаяа
Их баярлалаа. Энэ сургалтанд сууснаар би өөрийгөө цааш хөгжүүлэх аргачлалыг сурч авлаа. Утсан дээрх 317 дугаараа бүгдийг нь цээжилсэн. Одоо хэний ч дугаарыг асуусан хэлж чадна. Аргачлалуудаа ажил, амьдралдаа байнга ашиглахыг хичээх болно. Та бүхний цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье!
Санхүүч Х.Болдбаатар
Академид суралцсанаараа хичээлд хэрэгтэй маш олон аргачлалд суралцсан. Үелэх системийн бүх элементийг масс, валенттай нь одоо ч гэсэн алдаагүй санаж байгаадаа итгэж чадахгүй байна. Мөн бүтээлчээр суралцах арга барилаа олж авснаас гадна зорилго нэгтэй олон сайхан найз нөхөдтэй болсон. Академидаа баярлалаа.
10-р ангийн сурагч Б. Тэмүүлэн
Монголын Оюун Ухааны Академид суралцсанаараа ой тогтоолтын үндсэн аргачлалуудыг ойлгож авсан. Миний хувьд сурсан аргачлалаа байнга хичээл ном, ажил амьдралаа ашиглаж байгаа. Гадаад хэл сурахад тус аргачлал илүү үр дүнтэй байдаг. Академийн хамт олондоо амжилт хүсье. Оюунлаг үйлс дэлгэрэх болтугай.
Хуульч Н.Алтанчимэг

Асуулт хариулт

Одоогоор хамгийн багадаа 6-р ангийн сурагчдад зориулсан ой тогтоолт хөгжүүлэх аргачлалын сургалт явагдаж байна. Энэ намраас эхлэн хамгийн багадаа 2-р ангийн сурагчид тус сургалтад хамрагдах боломжтой.

Ой тогтоолт хөгжүүлэх хичээлээс гадна сэтгэхүйн олон сонирхолтой хичээл, тоглоомууд орно. Спорт өрөлтийн сургалт ч мөн давхар орно.

Тус сургалт нь үндсэндээ хоёр тархи идэвхжүүлэх сургалт юм. Хоёр тархи идэвхжих тусам хүний төсөөлөх, сэтгэн бодох чадвар нэмэгдэж асуудлыг бүхлээр нь харах, анхаарлаа төвлөрүүлэх, аливаад ул суурьтай хандах, олон талаас нь харах, задлан шинжлэх гээд маш олон суурь чадвар нь хөгждөг. Энэ бол механик цээжлэлт биш юм. Асар их хэмжээний мэдээллийг цээжлэхийн тулд зайлшгүй хурдтай сэтгэх шаардлагатай болдог. Оюун ухааны суурь бол ой санамж юм.

Эхний шатаа төгсөх үед хүүхэд ой тогтоолтын олон сонирхолтой аргачлалд суралцаж богино хугацаанд олон төрлийн мэдээллийг тогтоон эргэн санаж сурахаас гадна эргэн тойрныхныгоо гайхашруулах түвшинд хүрнэ. Хүүхэд долоо хоногт хоёр удаа хичээллэх ба хичээл дээр сурсан зүйлээ өдөр бүр багадаа 30-хан минут давтах хэрэгтэй. Хүүхдийн хөгжил эцэг эх, багшийн хамтын ажиллагааны үр дүн учир гэр бүлийнхэн нь өдөрт даалгавар хийх тал дээр нь анхаарах хэрэгтэй. Энэ нь урдуур нь орж хийнэ гэсэн үг биш зөвхөн академийн хичээлээ хийж байгаа эсэхийг нь л шалгахад хангалттай.

Тухайн шатанд ашиглах дасгалын ном гарын авлага хичээлийн үеэр тараагдаж өгнө. Сайтын Бүтээгдэхүүн хэсгээс ном, CD болон тоглоом зэрэг бусад бүтээгдэхүүний талаар мэдээлэл авна уу.

Ямар ч хүн оюуны хязгааргүй нөөцтэй. Сайн, муу ой тогтоолт гэж байдаггүй. Зөвхөн хөгжүүлсэн, хөгжүүлээгүй гэдгээрээ л ялгаатай. Хөгжүүлээгүй бол та зөв арга барилд суралцаж өдөр тутмынхаа амьдралд дадал хэвшил болгож чадсанаар гайхалтай ой тогтоолттой болох боломжтой. Өөрөөр хэлбэл ой тогтоолтын сургалтын хувьд хамгийн чухал хоёр зүйл бол хүний хэрэгцээ шаардлагыг хангах аргуудыг эзэмших мөн чадваруудыг дадал хэвшил болгох явдал юм. Төгсөгчдийн хувьд өнөөдөр сурсан мэдсэн зүйлээ ажил, амьдрал, хичээл номондоо гайхалтайгаар ашиглаад явж байгаа тохиолдол олон байна. Түүнчлэн олон олон хүүхэд залуус өөрсдийн чадвараа шалгах үүднээс ой тогтоолтын уралдаан тэмцээнд идэвхитэй оролцож байна.

Энэ намраас онлайн сургалт явуулахаар төлөвлөж байна. Төсөл хэрэгжих үед албан ёсоор олон нийтэд танилцуулна.

Суралцагч эхний 3 шатны сургалтад бүрэн хамрагдсаны дараа улсын аварга шалгаруулах ой тогтоолтын тэмцээнд оролцох эрх нь нээлттэй. Олон улсын тэмцээнд оролцож амжилт гаргахын тулд “Power Memory” мэргэжлийн тамирчин бэлтгэх сургалтад хамрагдаж хичээллэх хэрэгтэй. Тамирчин бэлтгэх сургалтад хамрагдаж буй хүүхэд төлбөрийн онцгой хөнгөлөлт эдэлнэ.

Академийн сурагчид эхний гурван шатны сургалтаа дуусгаад “Power Memory“ сургалтандаа үргэлжлүүлэн хамрагдсанаар тус клубын гишүүн болох эрх нээгддэг ба олон сонирхолтой арга хэмжээнд хамрагдах, хамтарч бэлтгэл сургуулилтаа хийх, олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломж нь нээгддэг.

Мэдээж үгүй. Заах арга зүй тал дээр бэлтгэгдсэн тусгай багш бүх аргачлалуудыг таньд ойлгомжтой, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр заах болно. Үндсэндээ тогтоох чадварын гол зарчим нь төсөөлөл байдаг. Хүн бүр төсөөлж чаддаг тиймээс хүн бүр аргуудыг сурч, хэрэгжүүлэх боломжтой. Эхний өдрөөсөө та үр дүнг нь мэдрэх болно. Ой тогтоолтын аргачлалыг мэдэхээс гадна хүний бие физиологи, уураг тархинд нөлөөлдөг эрүүл зөв хооллолт, хөдөлгөөн, унталт, амьсгал гэх мэт бусад хүчин зүйлийн талаар мэдлэгтэй болно.

Үгүй, та мартахгүй. Харин ч эсрэгээрээ илүү сайн хөгжүүлэх болно. Машин барьж эхэлсэн анхны үеэсээ хойш барьсаар байгаад та сайн жолоодох чадвартай болдог шүү дээ. Яг л үүн шиг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлсээр байгаад таны тэрхүү чадвар улам илүү хөгжих болно. Учир нь хүн насан туршдаа аливаа зүйлийг тогтоох шаардлага гардаг. Тиймээс аргачлалуудыг өдөр тутмын амьдралдаа ашиглах бүрэн боломжтой.

Хатанбаатар багш ой тогтоолтын сүүлийн шатанд суралцаж байгаа сурагчдад урам зориг өгөх, сэдэлжүүлэх сургалтыг орж зөвлөгөө өгдөг. Мөн насанд хүрэгчдэд зориулсан сургалтаа өөрөө удирдан явуулдаг.

Анги дүүргэлт 12-16 хүүхэдтэй байдаг. Энэ нь багш хүүхэд бүртэй тулж ажиллан богино хугацаанд үр дүн гаргах боломжийг олгодог.

Бүх салбарын багш нар их дээд сургуульд 4 жил суралцаж багш мэргэжлийг эзэмшсэнээс гадна Х.Хатанбаатар захирлын багш бэлтгэх сургалтад хамрагдаж шалгалтаа амжилттай өгсөн мэргэшсэн багш нар бий. Улаанбаатар хот болон орон нутгийн гэрээт салбарын бүх багш нар хүүхдүүдэд оюуны онцгой чадварыг эзэмшүүлэхийн тулд зааж сургах чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүс юм.

Академийн сургалтад урьдчилан бүртгүүлсэн тохиолдолд хөнгөлөлттэй. Мөн нэг гэр бүлийн хоёр болон түүнээс дээш хүүхэд нэг ижил хугацаанд үргэлжлэх сургалтад хамрагдаж байгаа тохиолдолд тус бүр 10%-ийн хөнгөлөлттэй. Урьдчилсан хөнгөлөлт болон гэр бүлийн давхар хөнгөлөлт эдлэх боломжгүй. Түүнчлэн суралцагч дараагийн шатны сургалтууддаа үргэлжлүүлэн суралцаж байгаа тохиолдолд хөнгөлөлтөд хамрагдана.

Одоогоор Улаанбаатар хотод 1-р хороолол, Баруун 4 зам, Багшийн дээд, Баянмонгол хороолол болон Зайсанд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн орон нутгийн хувьд Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Хөвсгөл аймаг болон Зүүнхараа хотод гэрээт салбар бий. Салбаруудын мэдээллийг сайтын Холбоо барих хэсгээс харна уу. Энэ жилийн хувьд өөр аймагт салбар нээх боломжгүй байгаа.

Одоогоор цөөн тооны багштай учир орон нутаг руу явуулах боломжгүй байгаа. Гэхдээ сурагчдын амралтыг тааруулан Улаанбаатар хоттой ойр аймгууд руу томилолтоор багш явуулах төлөвлөгөө бий.

Эцэг эхчүүдэд чиглэсэн бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалтууд хааяа явагдаж байгаа. Ийм сургалтын талаарх мэдээллийг академийн утсаар тодруулна уу.

Багш бэлтгэх сургалтыг зөвхөн академийн үндсэн болон гэрээт салбарын багш нарыг бэлтгэх үүднээс сургалт явуулдаг.

Сургалтын талаар мэдээлэл авах хүсэлт




Хэрвээ 15-аас доош насны сурагч бол эцэг эхийн аль нэгний и-мэйл хаягийг оруулна уу.





© Copyright 2017. All rights reserved