by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn

Англи хэл нь хамгийн олон үгтэй бусад орны хэлийг өөртөө хувирган шингээх чадвартай бөгөөд дэлхий дахинаа, 101 орны иргэд англи хэлээр ярьж /Германы Дюссельдорфын Их сургуулийн судалгаа/ манай гарагийн 1,5 тэрбум хүн англи хэлийг ашигладаг гэсэн судалгаа бий.

Гадаад хэлний үг цээжлэх олон аргыг судалсан Америкийн сэтгэл зүйч Роберт Стернберг ”…шинэ үг цээжлэх зураглан төсөөлөх буюу ой тогтоолтын арга нь ялангуяа үгсийг сэдэвчлэн хөгжилтэйгөөр цээжилж байгаа нь маш үр дүнтэй. …Миний хэлж чадах зүйл гэвэл одоо байгаа аргуудаас хамгийн шилдэг нь юм” гэж дурджээ.

 

Монголын Оюун Ухааны Академиас хичээллүүлж буй ой тогтоолтын аргаар англи хэлний үг цээжлэх сургалтын онцлог нь авиа ижилсэх дуудлага төстэй утга бүхий үгийг түлхүүр үг болгон авч, монгол утгыг нь түлхүүр үгтэйгээ холбосон үйл явдлыг оюун ухаандаа төсөөлөн зураглаж тогтоох аргачлал юм.

Хүн сонссон зүйлээсээ харсан зүйлээ санах нь илүү хялбар байдгийг судалгаагаар тогтоожээ. Энгийнээр бол хүмүүс яагаад өмнө тааралдсан эсвэл танилцсан хүнийхээ дүр төрхийг санаж байгаа хэрнээ тэдний нэрийг нь тэр бүр санадаггүй юм болоо гэж та бодож байсан уу? Асуултад шууд хариулъя. Бид хүний дүр төрхийг харж, харин нэрийг нь сонсдог. Энэ нь хүний тархи зургаар ажилладгийг баталж буй юм. Ийнхүү зураглаж төсөөлөх нь шинэ үгийг тогтооход илүү үр дүнтэй болно гэсэн үг. Бидний бодит хараа болон төсөөллийн харааны тархинд үзүүлэх нөлөө нь тийм ч их ялгаатай бус учраас цээжилсэн мэдээллээ хялбархан санах боломжтой болно.

 

Хэлтэй бол хөлтэй гэдэг. Дэлхийн хэлийг сурч, ертөнцийн энтэй сэтгэцгээе !

Сургалтын талаар мэдээлэл авах хүсэлт




Хэрвээ 15-аас доош насны сурагч бол эцэг эхийн аль нэгний и-мэйл хаягийг оруулна уу.





© Copyright 2019. All rights reserved