by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn

Сургалтын тухай

СОРОБАН СИСТЕМД СУУРИЛСАН “ХУРУУMATH” ТҮРГЭН БОДОЛТЫН СУРГАЛТ

 

Олон улсад үр дүнгээрээ гайхагдаж буй 5 – 12 насны хүүхдийн тархины хөгжлийг дэмжигч тархины үйл ажиллагаанд тохирох арифметик үйлдлийн аргачлалыг ой тогтоолтын аргачлалтай хослуулан тархинд синержи үүсгэгч маш онцгой түргэн бодолт болон оюуны хөгжлийн сургалт юм.

 

Таны хүүхэд “ХурууMATH” сургалтад хамрагдсанаар:

 

 Дээд зэргийн анхаарал төвлөрөлт

 Үр дүнтэй сонсох чадвар

 Асуудлыг хурдан, зөв дүгнэн шийдвэрлэх чадвар

 Хурдтай математик тооцоолол

 Хүчирхэг төсөөлөл

  Хурдтай суралцах

 Хоёр тархины тэнцвэртэй хөгжил

 Хүчирхэг ой тогтоолт

 Өөрийгөө илэрхийлэх чадвар

 Оюуны өндөр чадамж

Тус сургалтад хамрагдахыг тулд хүүхэд тоогоо мэдэж байхад л хангалттай. Учир нь тоогоор дамжуулан баруун тархины төсөөлөх үйл ажиллагааг идэвхжүүлэн дээрх үр дүнд хүрэх юм.

Энгийнээр тайлбарлавал энэ сургалт нь хүүхдийн төсөөллийн хүчийг нэмэгдүүлэн тооцоололд хоёр тархины оролцоог хангаснаар сурагч хурдтай сэтгэж аливаа асуудлыг бүтээлчээр шийдэх чадвартай болох юм. Жишээ нь, “98 + 98 + 98” нь гурван ширхэг (100 – 2)-той ижил болохыг хүүхэд маш хурдтай анзаарч үйлдлээ хялбарчлан хариуг төвөггүй гаргана. Энэ нь 98 дээр 98-ыг нэмэх гэж оролдох, гарсан хариун дээр дахин 98-ыг нэмж хариу гаргахаас хялбар. Өөрөөр хэлбэл хүүхэд энэ үйлдлийг “300-гаас 6-г хасахтай адил болохыг хурдтай сэтгэх” боломжийг олгосон оюуны хөгжлийн сургалт юм. Үндсэндээ оюун ухаан гэж ийм энгийн зүйл юм.

Нөгөө талаар хүүхдийн математик авъяасыг хөгжүүлж тооны машинаас илүү хурдан арифметик үйлдлүүдийг хийх боломжийг олгодог. Хэрвээ та “Тооны машин байхад ийм сургалт байх шаардлагатай гэж үү?” гэж боддог хүмүүсийн нэг бол буруу бодож байна гэсэн үг. Энэ хөтөлбөрийн үндсэн зорилго бол хурдтай тооцоолол биш юм. Хүүхдийн ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх, тэсвэр тэвчээр, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, сурах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн байдаг. Хурдтай тооцоолол хийж сурах нь эзэмшиж буй чадваруудынх нь нэг хэсэг л юм. Өөрөөр хэлбэл сургалтын үр дүнд хүүхдийн арифметик үйлдлийг хурдтай тооцоолох нь зөвхөн мөсөн уулын харагдаж буй хэсэг билээ.

Тус сургалтын “Дуут Анзан” болон “Флаш Анзан” дасгал нь хүүхдийн сонсгол болон харааны мэдрэхүйг хөгжүүлж унших хурдыг нэмэх, уншсан мөн сонссон сэдвээ сайн ойлгох боломжийг олгодог.

Сурагч энэ бүх чадварыг эзэмшиж үр дүн гаргахын тулд урт хугацааны турш үргэлжлэх богино хэмжээний системтэй давталтыг хийж байх хэрэгтэй. Хичээл бүрийн төгсгөлд багшийн өгсөн зөвлөгөөг баримтлан гэртээ компьютер дээр өдөр бүр 15-20 минут дасгалын програм дээр ажиллахад л хангалттай.

 

“ХурууMATH” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

Хүүхдийн оюун сэтгэлгээг цээж бодолтын тусламжтай хөгжүүлэх “ХурууMATH” үндсэн хөтөлбөр нь гурван насны ангилалд хуваагдана.

  • 6 – 7 насны сурагчдын сургалт
  • 8 – 9 насны сурагчдын сургалт
  • 10 – 11 – 12 насны сурагчдын сургалт

Үндсэн хөтөлбөр нь “Нэмэх”, “Нэмэх – Хасах”, “Үржих – Хуваах” болон “Гүнзгий” гэсэн 4 шаттай. Стандарт нэг шатны сургалт хичээлийн 48 цаг орох ба нийт 12 долоо хоног /долоо хоногт 2 өдөр эсвэл амралтын нэг өдөр уртасгасан цагаар/ буюу ойролцоогоор 3 сар үргэлжилнэ. Түүнчлэн сурагчдын хүсэлтэд тулгуурлан сургалтын албанаас гаргасан хуваарийн дагуу нэг шатны сургалт долоо хоногийн ажлын 3 өдөр буюу 2 сар орчмын хугацаанд үргэлжлэх боломжтой.

Эхний шатны “Нэмэх” сургалтад хамрагдах хүүхэд нэгээс хоёр оронтой олон тооны нэмэх үйлдлийг хурдтай тооцоолж сурах бол хоёрдугаар шатанд нэмэх, хасах холимог үйлдлийг хослуулан хурдтай боддог болно. Түүнчлэн 6-7 насны хүүхдүүдийн хувьд нэмэлтээр “Хүрд”-ээ сурна. “Үржих-Хуваах” шатанд суралцагч нэмэх, хасах үйлдлээ бататгахаас гадна 5 хүртэлх оронтой хоёр тооны үржвэрийг алдаагүй бодох ба хуваах үйлдлийг мөн цээжээр бодох чадвартай болно.

Харин “Гүнзгий шат” буюу сүүлийн түвшний үргэлжлэх хугацаа хязгааргүй ба суралцагч арифметикийн 4 үйлдлийг илүү гүнзгийрүүлэн (10 оронтой 10 тооны нийлбэр, 8 оронтой 2 тооны үржвэр гэх мэт.) үзэхээс гадна цээж бодолтын шинэ сэдэв “Хүн хуанли” болон ой тогтоолтын суурь аргачлалд суралцах юм. Ой тогтоолт, цээж бодолтын аргачлалыг хослуулснаар олон оронтой тооны арифметик үйлдлийн хариуг урдаас нь бичих, тогтоосон аливаа мэдээллийг төвөггүй санах суурь чадварыг эзэмшинэ. Зөвхөн тус шатанд суралцаж буй сурагчид академиас зохион байгуулж буй цээж бодолтын тэмцээнд оролцох ба шалгарсан шилдгийн шилдэг тамирчид оюуны спортын олон улсын тэмцээнд явна.

ХурууMATH түргэн бодолтын хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид үр дүн гаргахын тулд хамгийн багадаа хоёр шатны сургалтад бүрэн суух хэрэгтэй.

ЕБС-ийн хичээлийн жилийн хугацаанд тус хөтөлбөрт аливаа шалтгаанаар хамрагдах боломжгүй хүүхэд зуны хугацаанд явагдах түргэвчилсэн сургалтад хамрагдах боломжтой. Зуны түрэвчилсэн сургалт долоо хоногийн ажлын 5 өдөр буюу нийт 5 долоо хоног үргэлжилнэ.


Түргэн бодолтын 3 сар орчим үргэлжлэх стандарт нэг шатны сургалт (долоо хоногт 2 өдөр)-ын төлбөр 360,000₮ ба суралцагч дараагийн шатны сургалтуудад үргэлжлүүлэн (дунд нь завсарлахгүй байх) суусан нөхцөлд доорх хөнгөлөлтүүдийг эдэлнэ. Хөнгөлөлт зөвхөн “ХурууMATH” сургалтын хувьд л хүчинтэй.

I шат – Нэмэх II шат – Нэмэх, Хасах III шат – Үржих, Хуваах IV шат – Гүнзгий
360,000₮ 360,000₮ 360,000₮ 360,000₮
10% 20% 40%
324,000₮ 288,000₮ 216,000₮

 

© Copyright 2017. All rights reserved