by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn

Сургалтын тухай

СОРОБАН СИСТЕМД СУУРИЛСАН “ХУРУУMATH” ТҮРГЭН БОДОЛТЫН СУРГАЛТ

 

Олон улсад үр дүнгээрээ гайхагдаж буй 5 – 12 насны хүүхдийн тархины хөгжлийг дэмжигч тархины үйл ажиллагаанд тохирох арифметик үйлдлийн аргачлалыг ой тогтоолтын аргачлалтай хослуулан тархинд синержи үүсгэгч маш онцгой түргэн бодолт болон оюуны хөгжлийн сургалт юм.

 

Таны хүүхэд “ХурууMATH” сургалтад хамрагдсанаар:

 

 Дээд зэргийн анхаарал төвлөрөлт

 Үр дүнтэй сонсох чадвар

 Асуудлыг хурдан, зөв дүгнэн шийдвэрлэх чадвар

 Хурдтай математик тооцоолол

 Хүчирхэг төсөөлөл

  Хурдтай суралцах

 Хоёр тархины тэнцвэртэй хөгжил

 Хүчирхэг ой тогтоолт

 Өөрийгөө илэрхийлэх чадвар

 Оюуны өндөр чадамж

Тус сургалтад хамрагдахыг тулд хүүхэд тоогоо мэдэж байхад л хангалттай. Учир нь тоогоор дамжуулан баруун тархины төсөөлөх үйл ажиллагааг идэвхжүүлэн дээрх үр дүнд хүрэх юм.

Энгийнээр тайлбарлавал энэ сургалт нь хүүхдийн төсөөллийн хүчийг нэмэгдүүлэн тооцоололд хоёр тархины оролцоог хангаснаар сурагч хурдтай сэтгэж аливаа асуудлыг бүтээлчээр шийдэх чадвартай болох юм. Жишээ нь, “98 + 98 + 98” нь гурван ширхэг (100 – 2)-той ижил болохыг хүүхэд маш хурдтай анзаарч үйлдлээ хялбарчлан хариуг төвөггүй гаргана. Энэ нь 98 дээр 98-ыг нэмэх гэж оролдох, гарсан хариун дээр дахин 98-ыг нэмж хариу гаргахаас хялбар. Өөрөөр хэлбэл хүүхэд энэ үйлдлийг “300-гаас 6-г хасахтай адил болохыг хурдтай сэтгэх” боломжийг олгосон оюуны хөгжлийн сургалт юм. Үндсэндээ оюун ухаан гэж ийм энгийн зүйл юм.

Нөгөө талаар хүүхдийн математик авъяасыг хөгжүүлж тооны машинаас илүү хурдан арифметик үйлдлүүдийг хийх боломжийг олгодог. Хэрвээ та “Тооны машин байхад ийм сургалт байх шаардлагатай гэж үү?” гэж боддог хүмүүсийн нэг бол буруу бодож байна гэсэн үг. Энэ хөтөлбөрийн үндсэн зорилго бол хурдтай тооцоолол биш юм. Хүүхдийн ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх, тэсвэр тэвчээр, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, сурах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн байдаг. Хурдтай тооцоолол хийж сурах нь эзэмшиж буй чадваруудынх нь нэг хэсэг л юм. Өөрөөр хэлбэл сургалтын үр дүнд хүүхдийн арифметик үйлдлийг хурдтай тооцоолох нь зөвхөн мөсөн уулын харагдаж буй хэсэг билээ.

Тус сургалтын “Дуут Анзан” болон “Флаш Анзан” дасгал нь хүүхдийн сонсгол болон харааны мэдрэхүйг хөгжүүлж унших хурдыг нэмэх, уншсан мөн сонссон сэдвээ сайн ойлгох боломжийг олгодог.

Сурагч энэ бүх чадварыг эзэмшиж үр дүн гаргахын тулд урт хугацааны турш үргэлжлэх богино хэмжээний системтэй давталтыг хийж байх хэрэгтэй. Хичээл бүрийн төгсгөлд багшийн өгсөн зөвлөгөөг баримтлан гэртээ компьютер дээр өдөр бүр 15-20 минут дасгалын програм дээр ажиллахад л хангалттай.

 

“ХурууMATH” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

Хүүхдийн оюун сэтгэлгээг цээж бодолтын тусламжтай хөгжүүлэх “ХурууMATH” үндсэн хөтөлбөр нь гурван насны ангилалд хуваагдана.

  • 6 – 7 насны сурагчдын сургалт
  • 8 – 9 насны сурагчдын сургалт
  • 10 – 11 – 12 насны сурагчдын сургалт

Үндсэн хөтөлбөр нь “Нэмэх”, “Нэмэх – Хасах” болон “Үржих – Хуваах” гэсэн 3 шаттай. 6-7 насны хүүхдийн эхний хоёр шатны сургалт тус бүр 16 долоо хоног буюу ойролцоогоор 4 сар үргэлжлэх ба хичээлийн 64 цаг орно. Харин 8-9, 10-11-12 насны хүүхдийн нэг шатны сургалт хичээлийн 48 цаг орох ба нийт 12 долоо хоног буюу ойролцоогоор 3 сар үргэлжилнэ. Сурагчид үр дүн гаргахын тулд хамгийн багадаа хоёр шатны сургалтад бүрэн хамрагдах хэрэгтэй.

Эхний шатны “Нэмэх” сургалтад хамрагдах хүүхэд олон тооны нэмэх үйлдлийг хурдтай тооцоолж сурах бол хоёрдугаар шатанд нэмэх, хасах үйлдлийг хослуулан хурдтай боддог болох ба 6-7 насны хүүхдүүдийн хувьд нэмэлтээр “Хүрд”-ээ сурна. Сүүлийн шатанд олон оронтой тооны үржих үйлдлийг цээжээр алдаагүй бодохоос гадна хуваах үйлдлийг хийх аргачлалд суралцах юм.

Хөтөлбөрт бүрэн хамрагдсан сурагчид болон тэдний эцэг, эхчүүдийн санал хүсэлтийг үндэслэн оюуны спортын улсын лигийн болон олон улсын цээж бодолтын тэмцээн уралдаанд оролцох сурагчдыг бэлдэх тамирчдын ангид үргэлжлүүлэн суралцуулна.

Сургалт нь ЕБС-ийн хичээлийн жилтэй параллелиар явагдах энгийн сургалт мөн зуны хугацаанд явагдах түргэвчилсэн сургалт гэсэн 2 хэлбэртэй. Түргэвчилсэн зуны сургалтуудад хичээлийн жилийн хугацаанд тус сургалтад суух боломжгүй болон өөр бусад шалтгаанаар хөтөлбөрт хамрагдаж чадаагүй хүүхдүүд суралцана. Энгийн сургалтын нэг шат долоо хоногт 2 өдөр нийт 12 долоо хоног орох бол зуны түрэвчилсэн сургалт долоо хоногт 5 өдөр нийт 5 долоо хоног үргэлжилнэ. Нэг удаагийн хичээл нь 45 минутаар 2 цаг үргэлжилнэ.


Түргэн бодолтын нэг шатны сургалт 12 долоо хоног буюу ойролцоогоор 3 сар орчим үргэлжилнэ. Сургалтын төлбөр 360,000₮ ба энэ нь сарын 120,000₮ гэсэн үг. Суралцагч дараагийн шатны сургалтуудад үргэлжлүүлэн (дунд нь завсарлахгүй байх) суусан нөхцөлд доорх хөнгөлөлтүүдийг эдэлнэ.

I шат – Нэмэх II шат – Нэмэх, Хасах III шат – Үржих, Хуваах IV шат – Тамирчин
360,000₮ 360,000₮ 360,000₮ 360,000₮
10% 20% 40%
324,000₮ 288,000₮ 216,000₮

*  Шинэ сургалт эхлэхээс өмнө урьдчилан бүртгүүлсэн тохиолдолд 20% хүртэл хөнгөлөлт эдлэх боломжтой.

© Copyright 2017. All rights reserved