by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn

Сургалтын тухай

ТҮРГЭН БОДОЛТЫН СУРГАЛТ

 

Олон улсад үр дүнгээрээ гайхагдаж буй 7 – 12 насны хүүхдийн тархины хөгжлийг дэмжигч тархины үйл ажиллагаанд тохирох арифметик үйлдлийн аргачлалыг ой тогтоолтын аргачлалтай хослуулан тархинд синержи үүсгэгч маш онцгой түргэн бодолт болон оюуны хөгжлийн сургалт юм.

 Таны хүүхэд тус хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Ой тогтоолт, дээд зэргийн анхаарал төвлөрөлт
  • Үр дүнтэй сонсох чадвар, хурдтай суралцах
  • Асуудлыг хурдан, зөв дүгнэн шийдвэрлэх чадвар
  • Хурдтай математик тооцоолол
  • Хүчирхэг төсөөлөл
  • Өөрийгөө илэрхийлэх чадвар
  • Оюуны өндөр чадамж

Тус сургалтанд хамрагдахын тулд:

  • 1-999 хүртэлх тоог таньдаг байх
  • Компьютертэй байх

Дараагийн шатанд элсэн суралцахын тулд:

Суралцагч 1-999 хүртэлх тоогоо хаанаас нь ч асуусан мэддэг бас бичиж чаддаг байх хэрэгтэй. Учир нь тоогоор дамжуулан баруун тархины төсөөлөх үйл ажиллагааг идэвхжүүлэн дээрх үр дүнд хүрэх юм. Хүүхдийн төсөөллийн хүчийг нэмэгдүүлэн тооцоололд хоёр тархины оролцоог хангаснаар хурдтай сэтгэж аливаа арифметик үйлдлийг төвөггүй тооцоолох чадвартай болох юм. Өөрөөр хэлбэл тооны машинаас хурдтай бодох дасгал болж байдаг.

  • Тухайн түвшиндээ амжилттай суралцсаныг батлах “Сертификат”-аа авсан байх

Хэрвээ та “Тооны машин байхад ийм сургалт байх шаардлагатай гэж үү?” гэж боддог хүмүүсийн нэг бол буруу бодож байна гэсэн үг. Энэ хөтөлбөрийн үндсэн зорилго бол хурдтай тооцоолол биш юм. Хүүхдийн ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх, тэсвэр тэвчээр, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, сурах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн байдаг. Хурдтай тооцоолол хийж сурах нь эзэмшиж буй чадваруудынх нь нэг хэсэг л юм.

Тус сургалтын “Дуут Анзан” болон “Флаш Анзан” дасгал нь хүүхдийн сонсгол болон харааны мэдрэхүйг хөгжүүлж унших хурдыг нэмэх, уншсан мөн сонссон сэдвээ сайн ойлгох боломжийг олгодог.

Сурагч энэ бүх чадварыг эзэмшиж үр дүн гаргахын тулд урт хугацааны турш үргэлжлэх богино хэмжээний системтэй давталтыг хийж байх хэрэгтэй. Хичээл бүрийн төгсгөлд багшийн өгсөн зөвлөгөөг баримтлан гэртээ компьютер дээр өдөр бүр 15-20 минут дасгалын програм дээр ажиллахад л хангалттай.

Хуруундай хөтөлбөр  нь “Нэгдүгээр шат”, “Хоёрдугаар шат”, “Гүнзгий”, “Тамирчин” гэсэн 4 шаттай.  Нэг шатны сургалт нь 24 (48 цаг) удаа орох ба хичээлийн жилийн хугацаанд долоо хоногт хоёр удаа нийт 12 долоо хоног (3 сар) эсвэл долоо хоногт гурван удаа нийт 8 долоо хоног (2 сар) үргэлжлэх бол сурагчдын зуны амралтаар нэг шатны түргэвчилсэн сургалт 5 долоо хоногийн хугацаанд ажлын өдрүүдэд өдөр бүр орно. 

“Нэгдүгээр шат”-ны сургалтад хамрагдсан хүүхэд нэгээс хоёр оронтой олон тооны нэмэх үйлдлийг хурдтай тооцоолж сурах ба хүрдээ хөгжилтэй төсөөллийн аргад суурилан хэзээ ч мартагдахааргүй цээжлэх болно.

“Хоёрдугаар шат”-ны сургалтаар нэмэх, хасах үйлдлийг хослуулан хурдтай бодох ба үржих, хуваах үйлдэлд суралцан дөрвөн аргын тоогоо эзэмшиж хэдэн саяын дотор тооцоолж сурна.

“Гүнзгий” ангид суралцагч нь дөрвөн аргын тоогоо гүнзгийрүүлэн бататгаж цээж бодолтын спортын төрлүүд болох 10 оронтой 10 тооны нийлбэр, 5 оронтой хоёр тооны үржвэр,  “Хүн хуанли” зэрэг нэмэлт шинэ сэдвүүдийг үзэхээс гадна ой тогтоолтын суурь аргачлалд суралцана.

“Тамирчин”-ны ангид суралцах хугацаа хязгааргүй ба ур чадвараа ахиулах хүсэлтэй сурагчид тус шатанд хамрагдах ба дотоод, гадаадад  зохиогдох цээж бодолтын тэмцээн, уралдаанд оролцох боломжтой. 

 

ХУРУУНДАЙ  хөтөлбөр
I шат  II шат   Гүнзгий Тамирчин
  • 2-5 анги
  • 24 удаа /48 цаг/
  • 90 минут
  • 16 хүүхэд
  • 2-5 анги
  • 24 удаа /48 цаг/
  • 90 минут
  • 16 хүүхэд
  • 2-5 анги
  • 12 удаа /32 цаг/
  • 120 минут
  • 16 хүүхэд
  • 2-5 анги
  • 12 удаа /32 цаг/
  • 120 минут
  • 16 хүүхэд
  • Даваа, Лхагва, Баасан
  • Мягмар, Пүрэв
  • Даваа, Лхагва, Баасан
  • Мягмар, Пүрэв
  • Бямба
  • Бямба
360.000₮ 360.000₮  360.000₮  252.000₮ /30% хөнгөлөлт/

 

 

© Copyright 2019. All rights reserved