by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn

Сургалтын тухай

“ХУРД” СПОРТ ӨРӨЛТИЙН СУРГАЛТ

 

Оюун сэтгэлгээ хөгжүүлэх хурдны гайхамшиг болсон спорт  өрөлт тоглоом нь 1980-аад онд Америкт үүсч 1995 оноос олныг хамрах болсон төдийгүй өнөөдөр дэлхийн 54 орны 45,018 гаруй ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт багтахаас гадна сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгүүдэд амжилттай хэрэгжиж байна. Энэ спортын гол зорилго нь зориулалтын 12 ширхэг хуванцар аягыг тусгай дарааллын дагуу хамгийн богино хугацаанд дээр дээрээс нь давхарлаж өрөн, буцааж хураах үйл явц юм. Өрөлтийн дэлхийн дээд амжилт 4,816 секунд байдаг.

 

 

Бүх насныхан спорт өрөлтөөр хичээллэх боломжтой байдаг нь тус спортын хамгийн гол давуу тал юм. Түүнээс гадна энэ нь хөгжилтэй, өрсөлдөөнтэй байхын зэрэгцээ эхлэн суралцахад хялбар учир хүн бүрт нээлттэй. Мөн өрөлт хийх үед үндсэн 70 гаруй хөдөлгөөнийг хийдэг тул хүүхэд идэвхтэй, бие бялдарын хувьд эрүүл байх үндэс болно. Түүнчлэн хоёр гарыг тэнцвэртэй ашигладаг учир хоёр тархийг идэвхжүүлэхэд онцгой нөлөөтэй. Багш нар хичээлийн үеэр сурагчдын идэвхи буурсан үед эсвэл хичээлийн завсарлагаанаар спорт өрөлтөөр сурагчдаа хичээллүүлж тархийг нь сэргээж, урам зоригийг нь нэмэгдүүлдэг.

 

Спорт өрөлтөөр хичээллэх нь:

 Хоёр гарыг тэнцвэртэй ашиглах чадварыг суулгах,

 Хоёр гарыг хянаж байдаг баруун, зүүн тархийг хөгжүүлэх

 Хөдөлгөөнд суурилсан спорт учир идэвхтэй, бие бялдарын хувьд эрүүл байх,

 Гар, нүдний зохилдлогоог сайжруулах,

 Олон өнгө хольж хийх нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,

 Анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, тархийг идэвхжүүлэх,

 Түргэн шаламгай байдал, рефлексийг бий болгох,

 Мэдрэмжийг дээшлүүлэх,

 Орон зайг зохицуулах,

 Багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх,

 Спортын зан чанарыг төлөвшүүлэх,

 Олон нийтийн уралдаан тэмцээнд оролцож өөртөө итгэх итгэлийг бий болгох,

 Өрсөлдөөний дарамтыг даван туулах зэрэг олон талын ач холбогдолтой спортын цоо шинэ төрөл юм.

 

Спорт өрөлтийн хэрэглэгдэхүүн

  • Зориулалтын 12 ширхэг аяга
  • Дэвсгэр
  • Хугацаа хэмжигч цаг

 

4-өөс дээш бүх насныханд зориулсан “Хурд” спорт өрөлтийн сургалтаар өрөлтийн спортын тэмцээний “3-3-3”, “3-6-3”, “Цикл”, “Хос”, “Багийн буухиа” зэрэг үндсэн төрлүүдийг өрж хураах дарааллыг сурахаас гадна тэмцээн уралдаанд амжилттай бэлдэх суурийг нь тавьж өгнө. Мөн бүтээлч сэтгэлгээний өрөлтүүд болох өнгө холилт, 12 цохилт зэрэг нэмэлт олон өрөлтийг сурна. Сургалтанд хамрагдсан хүүхдүүд үргэлжлүүлэн хичээллэж Монголын Спорт Өрөлтийн Холбооны гишүүн болж лигийн болон олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжтой.

Сургалт ажлын 5 өдөр нэг цагаар хичээллэнэ. Анги дүүргэлт 6 хүүхэд. Төлбөр 80,000 төгрөг ба төлбөрт сургалтын хэрэглэгдэхүүн багтсан.

© Copyright 2017. All rights reserved