by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn

Сургалтын тухай

“ОЙ ТОГТООЛТ ХӨГЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ” ЦОГЦ СУРГАЛТ

 

Ой тогтоолт сайн байна гэдэг нь хэний ч хувьд маш том давуу тал болж өгдөг. Өөрийн өдөр тутмын амьдралд тохиолдож буй нэр зүс царай, баримт сэлт, мэдээ мэдээлэл, цаг хугацаа, үйл явдал болон уншсан, сонссон мэдээлэл буюу нөхцөл байдлыг алдалгүй санах явдал нь өнөөдрийн мэдээллээс хэт хамааралтай хурдтай нийгэмд зайлшгүй шаардлагатай чадварын нэг болоод байна. Сайн ой санамжийн тусламжтайгаар бид ямарваа нэг чухал зүйлсээ мартана гэсэн айдсаасаа ангижирч чадах бөгөөд ингэснээр та өөрийн сурлага, кареер болон хувийн амьдралыг тань үргэлж хойш нь татаж байдаг сэтгэлзүйн дарамтнаас чөлөөлөгдөх бүрэн боломжтой болох юм.

Оюун ухааны суурь нь ой санамж байдаг ба та тус сургалтад хамрагдсанаар ой тогтоолт хөгжүүлэх үндсэн аргачлалуудад суралцаж төсөөлөн бодох чадвараа хөгжүүлснээр мэдээллийг системтэйгээр тогтоох, хурдтай сэтгэх, бүтээлч чадвараа дээшлүүлж суралцах өөрийн арга барилыг бий болгоно.

 

ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчдад зориулсан ой тогтоолт хөгжүүлэх аргачлалын “Super Memory” сургалт нь гурав, “Power Memory” сургалт нь нэг буюу нийт 4 шаттай. Нэг шатны сургалт нь 24 (48 цаг) удаа орох ба хичээлийн жилийн хугацаанд долоо хоногт хоёр удаа нийт 12 долоо хоног үргэлжлэх бол сурагчдын зуны амралтаар 5 долоо хоногийн хугацаанд ажлын өдрүүдэд өдөр бүр орно. Сургалтын төгсгөлд шалгалтаа амжилттай өгч сертификат авснаар суралцагч нь дараагийн шатны сургалтуудад үргэлжлүүлэн суралцана. Суралцагч нь “Super Memory” сургалтад бүрэн хамрагдсаны дараа “Power Memory” сүүлийн шатанд орж суралцан оюуны спортын төрөл болох ой тогтоолтын спортын мэргэжлийн тамирчин болж улсын болон олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжтой юм.

Хүүхдийн ой тогтоолт, сэтгэхүйг хөгжүүлэх энэхүү сургалтаар суралцагч уураг тархины бүтэц онцлогт тохирсон ой тогтоолтын сонирхолтой, хэрэгцээтэй, гайхамшигтай санагдахуйц олон сонирхолтой аргачлалд суралцаж гадаад хэлний үг, тоон мэдээлэл, томъёо, нууц үг, код, түүхэн үйл явдал, худалдан авах зүйлсийн жагсаалт, хичээлийн хуваарь, ярих зүйлсийн дараалал, далбаа, газрын зураг зэрэг олон төрлийн мэдээллийг мартахааргүй тогтоож сурахаас гадна хурдны хөзөр, баганан үгс, түүхэн үйл явдал, хоёртын тоолол, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, нэр царай зэрэг ой тогтоолтын үндсэн 10 дасгалд суралцах юм.

Өөрөөр хэлбэл суралцагч нь бидний ой санамж хэрхэн ажилладаг болохыг ойлгохоос гадна түүнийг илүү сайн ажиллуулахын тулд бид юу хийх ёстой вэ гэдгийг сурдаг. Тестүүд болон туршилтууд нь хүүхдүүдэд өөрсдийнхөө ой санамжийг нээн илрүүлж, түүнийхээ давуу болон сул талуудыг мэдэж авахад тусалдаг. Мөн дэлхийн ой тогтоолтын аварга болох дасгал сургуулилтуудыг хэрхэн хийх заавар зөвлөгөө мөн энд багтсан.

Хүүхдүүдийг бага наснаас нь ой тогтоолтын зөв зуршилтай болгосноор энэхүү чадвар нь насан туршдаа түүнд хадгалагдан үлдэх боломжийг олгодог. Энэхүү онцгой сургалтын тусламжтайгаар хүүхдүүд ой санамжийн жинхэнэ хүч чадалтай танилцаж өөрсдийн оюуны потенциалыг бүрэн ашиглах зөв замдаа ордог.


ЕБС 6-12 анги

Ой тогтоолтын нэг шатны сургалт 12 долоо хоног буюу ойролцоогоор 3 сар орчим үргэлжилнэ. Сургалтын төлбөр 360,000₮ ба энэ нь сарын 120,000₮ гэсэн үг. Суралцагч дараагийн шатны сургалтуудад үргэлжлүүлэн (дунд нь завсарлахгүй байх) суусан нөхцөлд доорх хөнгөлөлтүүдийг эдэлнэ.

I шат II шат III шат IV шат – Гүнзгий
360,000₮ 360,000₮ 360,000₮ 360,000₮
10% 20% 40%
324,000₮ 288,000₮ 216,000₮

 

 

Оюутан, насанд хүрэгчид, ахмадуудад зориулсан “Ой тогтоолт хөгжүүлэх аргачлал” цогц сургалт нь ажлын дөрвөн өдөр орой 18:00 – 21:00 цагийн хооронд эсвэл ажлын өдрүүдэд суралцах боломжгүй хүмүүст зориулсан амралтын бүтэн хоёр өдөр 10:00 – 17:00 цагийн хооронд суралцах гэсэн хоёр сонголттой. Хичээлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөтөлбөрийн дагуу онол, практикийг хослуулах байдлаар заана. Та тус сургалтаа дуусгаад үргэлжлүүлэн ой тогтоолтын үндсэн 10 дасгалд суралцахаар тамирчны ангид элсэн суралцах боломжтой.

Сургалтын Агуулга

  • Мэдээлэл тогтоох уламжлалт аргачлал
  • Ой тогтоолт хөгжүүлэх аргачлалын үүсэл, хөгжил
  • Уураг тархины бүтэц, ажиллах механизм
  • Тархины хоёр хагас бөмбөлөг хөгжүүлэх тусгай дасгалууд
  • Уураг тархи, оюуны чадамжын талаар зөв гэж боддог буруу ойлголтууд
  • Санах ойн төрлүүд, тархинд мэдээлэл хэрхэн тархдаг
  • Марталт, марталт үүсэх шалтгаан
  • Ой тогтоолт хөгжүүлэхийн ач холбогдол
  • Бие физиологи ба санах ой (унталт, амьсгал, хооллолт, эрүүл мэнд)
  • Ой тогтоолтын аргачлалын зарчмууд
  • Уншсан зүйлээ урт хугацаанд санахын тулд анхаарах дүрэм
  • Анхаарал төвлөрүүлэх тусгай дасгалууд
  • Анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх тусгай аяс
  • Ой тогтоолт хөгжүүлэх тусгай дасгалууд болон дасгалын програм
  • Шүлэг, дууны үг цээжлэх аргачлал
  • Барьсан, тавьсан зүйлээ санах
  • Дугаарласан мэдээлэл тогтоох аргачлал
  • Илтгэл, лекцийн материал цээжлэх аргачлал
  • Томъёо, үсэг цифр холилдсон мэдээлэл буюу код цээжлэх аргачлал
  • Гадаад хэлний үг цээжлэх аргачлал
  • Тодорхойлолт, хуулийн зүйл заалт цээжлэх арга
  • Хүний нэр зүс, царай тогтоох аргачлал
  • Тоон мэдээлэл тогтоох аргачлал
  • Тоо, текст хавсарсан мэдээлэл цээжлэх аргачлал
  • Нэр, байршил нь өгөгдсөн мэдээлэл цээжлэх аргачлал

 


Ой тогтоолтын үндсэн сургалт нь 4 өдөр ажлын бус цагаар эсвэл амралтын 2 бүтэн өдөр үргэлжилнэ. Анги дүүргэлт 24 хүнтэй бол нэг хүний сургалтын төлбөр 250.000₮, 24-өөс дээш бол 200.000₮ байна. Дараагийн шат буюу ой тогтоолтын үндсэн 10 дасгалд суралцах, ой тогтоолтын спортын тамирчин бэлдэх сургалт нь үндсэн төлбөрөөс 40% өнгөлөлттэй буюу 150,000₮ болно.

 

Тодорхой шалтгаанаар урт хугацаанд суралцах боломжгүй сурагч, оюутан болон насанд хүрэгчдэд зориулсан богино хугацаанд үргэлжлэх ой тогтоолтын Групп А (1-4 хүүхэд) сургалтын талаар академийн сургалтын албанаас тодруулна уу.
© Copyright 2017. All rights reserved