by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn

Сургалтын тухай

ОЙ ТОГТООЛТ & СЭТГЭХҮЙ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ

 

Ой тогтоолт сайн байна гэдэг нь хэний ч хувьд маш том давуу тал болж өгдөг. Өөрийн өдөр тутмын амьдралд тохиолдож буй нэр зүс царай, баримт сэлт, мэдээ мэдээлэл, цаг хугацаа, үйл явдал болон уншсан, сонссон мэдээлэл буюу нөхцөл байдлыг алдалгүй санах явдал нь өнөөдрийн мэдээллээс хэт хамааралтай хурдтай нийгэмд зайлшгүй шаардлагатай чадварын нэг болоод байна. Сайн ой санамжийн тусламжтайгаар бид ямарваа нэг чухал зүйлсээ мартана гэсэн айдсаасаа ангижирч чадах бөгөөд ингэснээр та өөрийн сурлага, кареер болон хувийн амьдралыг тань үргэлж хойш нь татаж байдаг сэтгэлзүйн дарамтнаас чөлөөлөгдөх бүрэн боломжтой болох юм.

Оюун ухааны суурь нь ой санамж байдаг ба та тус сургалтад хамрагдсанаар ой тогтоолт хөгжүүлэх үндсэн аргачлалуудад суралцаж төсөөлөн бодох чадвараа хөгжүүлэн мэдээллийг системтэйгээр тогтоох, хурдтай сэтгэх, бүтээлч чадвараа дээшлүүлж суралцах өөрийн арга барилыг бий болгоно.

 

ЕБС-ийн 2-12 дугаар ангийн сурагчдад зориулсан ой тогтоолт, сэтгэхүй хөгжүүлэх  “Super Memory” хөтөлбөр нь А, B, C гэсэн гурван түвшинд явагдах бөгөөд сургалт тус бүр 2 шаттай.

“Super Memory” С түвшинд 2, 3 дугаар ангийн сурагчид, “Super Memory” B түвшинд 4,5 дугаар ангийн сурагчид болон С түвшний сургалтаа амжилттай дүүргэж сертификатаа авсан сурагчид, “Super Memory” А түвшинд 6-12 дугаар ангийн сурагчид болон “Super Memory” B түвшний сургалтыг амжилттай төгссөн сурагчид тус тус суралцана.

Нэг шатны сургалт нь 24 (48 цаг) удаа орох ба хичээлийн жилийн хугацаанд долоо хоногт хоёр удаа нийт 12 долоо хоног (3 сар) эсвэл долоо хоногт гурван удаа нийт 8 долоо хоног (2 сар) үргэлжлэх бол сурагчдын зуны амралтаар нэг шатны түргэвчилсэн сургалт 5 долоо хоногийн хугацаанд ажлын өдрүүдэд өдөр бүр орно. Сургалтын төгсгөлд шалгалтаа амжилттай өгч сертификат авснаар суралцагч нь дараагийн шат болон түвшний сургалтуудад үргэлжлүүлэн суралцана.

“Super Memory” хөтөлбөрийн бүх түвшинд суралцаж төгссөн суралцагчид уураг тархины үйл ажиллагааны онцлогт тохирсон сонирхолтой, хэрэгцээтэй, гайхамшигтай санагдахуйц ой тогтоолт, сэтгэхүй хөгжүүлэх олон аргачлалын тусламжтайгаар гадаад хэл, нийгмийн ухааны болон байгалийн ухааны хичээлийн мэдээ мэдээллийг бүтээлчээр тогтоох арга барилд суралцахаас гадна баганан үгс, хөзөр, түүхэн үйл явдал, хоёртын тоолол, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, нэр царай зэрэг хараа болон сонсголын ой тогтоолтын үндсэн 10 дасгалаар мэргэших болно.

“Super Memory” А түвшний сургалтад хамрагдаж шалгалтаа амжилттай давсан сурагчид “Power Memory” шатанд дэвшин суралцах ба ой тогтоолтын спортын мэргэжлийн тамирчин болж улсын болон олон улсын оюуны спортын тэмцээн уралдаанд оролцох боломжтой болох юм. Мөн “Super Memory” B түвшнийг төгсөж А түвшинд үргэлжлүүлэн суралцаж буй сурагч үзсэн сэдвийн хүрээнд бас тэмцээнд оролцох эрхтэй.


 

    Super Memory C түвшин

      /шат тус бүр/

    Super Memory B түвшин

    /шат тус бүр/

Super Memory A түвшин

   /шат тус бүр/

Power Memory
  • 2, 3 анги,
  • 24 удаа /48 цаг/
  • 90 минут
  • 16 хүүхэд
  • 4, 5 анги, C түвшин төгссөн
  • 24 удаа /48 цаг/
  • 90 минут
  • 16 хүүхэд
  • 6-12 анги, B түвшин төгссөн
  • 24 удаа /48 цаг/
  • 90 минут
  • 16 хүүхэд
  • A түвшин төгссөн
  • 12 удаа /32 цаг/
  • 120 минут
  • 16 хүүхэд
  • Даваа, Лхагва, Баасан
  • Мягмар, Пүрэв
  • Бямба, Ням /Гэрээт салбар/
  • Даваа – Баасан /зун/
  • Даваа, Лхагва, Баасан
  • Мягмар, Пүрэв
  • Бямба, Ням /Гэрээт салбар/
  • Даваа – Баасан /зун/
  • Даваа, Лхагва, Баасан
  • Мягмар, Пүрэв
  • Бямба, Ням /Гэрээт салбар/
  • Даваа – Баасан /зун/
  • Бямба
360.000₮ 360.000₮ 360.000₮         252.000₮ /30% /

 

 

Оюутан, насанд хүрэгчид, ахмадуудад зориулсан “Ой тогтоолт хөгжүүлэх аргачлал” цогц сургалт нь ажлын таван өдөр орой 18:30 – 20:30 цагийн хооронд эсвэл ажлын өдрүүдэд суралцах боломжгүй хүмүүст зориулсан амралтын бүтэн хоёр өдөр 10:00 – 17:00 цагийн хооронд суралцах гэсэн хоёр сонголттой. 

Насанд хүрэгчдэд зориулсан тус сургалтаар гадаад хэлний үг, нэр-зүс, царай, тоон мэдээлэл, шүлэг дууны үг, хууль дүрэм, текст, томьёо, код гэх мэт уншсан болон сонссон олон төрлийн мэдээллийг мартахааргүй тогтоон хичээл ном, ажил, амьдралдаа хэрхэн үр дүнтэй ашиглахад суралцана.

Хичээлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөтөлбөрийн дагуу онол, практикийг хослуулах байдлаар заана. Та тус сургалтаа дуусгаад үргэлжлүүлэн ой тогтоолтын үндсэн 10 дасгалд суралцахаар тамирчны ангид элсэн суралцах боломжтой бөгөөд энэхүү сургалтыг төгссөнөөр бүхий л мэдээллийг цээжлэх аргачлалд суралцаж, цааш гүнзгийрүүлэн бэлтгэл хийснээр улс, олон улс, дэлхийн чанартай уралдаан тэмцээнд оролцох бүрэн эрхтэй болох юм.  

 

Тодорхой шалтгаанаар урт хугацаанд суралцах боломжгүй сурагч, оюутан болон насанд хүрэгчдэд зориулсан богино хугацаанд үргэлжлэх ой тогтоолтын Групп А (1-4 хүүхэд) сургалтын талаар академийн сургалтын албанаас тодруулна уу.
© Copyright 2019. All rights reserved