by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn

Сургалтын тухай

РУБИКИЙН ШООНЫ СУРГАЛТ

 

Оюун, сэтгэхүй хөгжүүлэх XX зууны гайхамшигт тоглоом болох Рубикийн шоог  Унгарын иргэн Эрно Рубик 1974 онд анх зохион бүтээхдээ өөрийгөө маш сонирхолтой нэгэн эвлүүлдэг тоглоомыг бий болгосон гэдэгтээ итгэлтэй байсан. Харин түүний энэхүү гайхалтай тоглоом хүн бүрийн сонирхлыг татсан түгээмэл тоглоом болно гэж тэрээр бодоогүй гэдэг.

Математикийн үүднээс авч үзвэл шоонд нийтдээ 43,252,003,274,489,856,000 ширхэг боломжит байрлал байдаг. Харин өнгөний оронд зарим нэг зурагнууд бүхий шооны хувьд боломжит байрлалыг олохдоо дээр гарсан тоог дахин 2048-аар үржүүлэх хэрэгтэй болох юм.

Шоог анхан шатны аргаар эвлүүлэх нь тухайн хүний чадварыг бүрэн дүүрэн илэрхийлэхгүй ч гүнзгийирэх тусам оюун сэтгэхүйд онцгой ач холбогдолтой. Ач холбогдол нь богино хугацаанд эвлүүлж дуусгахад оршдог. Учир нь хамгийн цөөн үйлдлээр хамгийн богино хугацаанд эвлүүлэхийн тулд маш хурдтай, цэгцтэй сэтгэх шаардлага гардаг. Хоёр гарыг тэнцвэртэй ашиглаж байгаа учир хоёр тархины хөгжилд онцгой нөлөөтэй. Анх 1981 оноос Рубикийн шооны тэмцээн явагдаж эхэлсэн бол өнөөдөр жилд хэдэн зуугаар тоологдох тэмцээн зохиогдож байна.

Хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх рубик шооны сургалтаар суралцагч анхан шатны эвлүүлэх аргыг сурах явцад анхаарал төвлөрөлт, ой тогтоолт, мэдрэмж, хурд, өөртөө итгэх итгэл зэрэг хүүхдийн олон суурь чадвар алхам алхмаар хөгжинө. Сургалтад хамрагдаж буй хүүхдийн наснаас хамаарч нэмэлт Мини буюу 2х2 шоо, Mirror шоог хэрхэн эвлүүлэхийг заадаг. Мөн суралцагч хүсвэл дараагийн шатны сургалтуудад хамрагдаж хурдны арга болон бусад олон төрлийн шоог эвлүүлж суралцахаас гадна мэргэжлийн тамирчны түвшинд бэлтгэгдэх боломжтой.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАA: 90 мин
АНГИ ДҮҮРГЭЛТ: 6 суралцагч
ХУГАЦАА: 5 өдөр
ТӨЛБӨР: 100’000₮ /төлбөрт эргэлт сайтай хурдны шоо багтана/
Рубик шооны талаар сонирхолтой мэдээ, тэмцээн уралдаан, тамирчдын чансаа зэргийг http://mongolcube.mn гэсэн сайт -руу орж сонирхоорой.
© Copyright 2019. All rights reserved