by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn
2019/01/28

HUMAN CALCULATOR-WINTER 2019 ТҮРГЭН БОДОЛТЫН УЛИРЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2019 оны 01-р сарын 25-ны өдрийн 09:00-11:30 цагт Монгол-Япон төвийн байранд Монголын Оюун Ухааны Академийн Хуруундай түргэн бодолтын гүнзгий түвшний суралцагчдын дунд зохион байгууллагддаг HUMAN CALCULATOR-WINTER 2019 түргэн бодолтын улирлын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Улаанбаатар хотын үндсэн болон гэрээт 5 салбарын гүнзгий түвшний нийт 70 гаруй суралцагч оролцсон бөгөөд авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин уралдаж өөрсдийн чансаагаа тодотголоо.

Тэмцээнд оролцсон суралцагчдын чансааны мэдээллийг удирдамжид заасны дагуу ажлын 3 хоногт www.humancalculator.mn сайтад байршуулах болно.

Сургалтын алба

ОЙ ТОГТООЛТЫН УЛСЫН АВАРГА ТОДОРЛОО

Монголын Оюун Ухааны Академиас 9 дэх жилдээ санаачлан зохион байгуулж буй Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Корпорейт Хотел энд Конвеншн Центрт амжилттай явагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ (Зүүнхараа) аймгийн шилдэг 108 тамирчин хараа, сонсголын ой тогтоолтыг шалгасан […]

Дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНЭЭС БАГААРАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конгд 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн Пүрэв гарагт эхэлсэн ба 21 орны 260 гаруй тамирчид 3 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа. Манай улсыг төлөөлөн 22 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу […]

Дэлгэрэнгүй
ОЙ ТОГТООЛТЫН УЛИРЛЫН АВАРГА-AUTUMN 2018 ТЭМЦЭЭНИЙ ДҮН ГАРЛАА

Ой тогтоолтын улирлын аварга-AUTUMN 2018 тэмцээний дүн гарлаа Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй ой тогтоолтын улирлын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд ой тогтоолтын спортыг сонирхон хичээллэдэг тамирчдад бие биенээсээ суралцах, бахархах боломж олгох, сэтгэхүйн хурд, авьяас чадварыг нээн илрүүлэх мөн олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээний тамирчдыг тодруулж, ирээдүйд улс […]

Дэлгэрэнгүй
© Copyright 2019. All rights reserved