by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn

Хандсүрэнгийн Хатанбаатар

Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Боловсролын тэргүүний ажилтан Х.Хатанбаатар нь Турк улсын Гази их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Нийтийн удирдлагын магистр зэрэгтэй.

Тэрээр 2006 оноос хурдан уншлага, ой тогтоолт, цээж бодолт зэрэг оюуны спортын олон төрлөөр хичээллэж олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан Монголын анхны тамирчин юм. 2008 онд Турк улсын хурдан уншлагын аварга шалгаруулах анхны тэмцээндээ оролцож мөнгөн медалийн эзэн болсноос хойш оюуны спортын тэмцээнүүдээс нийт 12 медаль хүртжээ. Түүний гаргасан томоохон амжилтаас нь дурдвал 2011 оны Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медалийн болзол хангасан юм.

Х.Хатанбаатар нь Монгол хүний оюуны потенциалыг дэлхийд таниулах хүсэл мөрөөдөлтэйгөөр академиа 2010 онд байгуулсан ба өнөөдөр гар нийлсэн хамт олны хичээл зүтгэл, мэриймтгий суралцагчид болон тэдний гэр бүлийн дэмжлэгээр Монгол Улс оюуны спортын зарим төрлөөр дэлхийд чанараараа нэгдүгээрт бичигдэж эх орноо олон улсад амжилттайгаар сурталчилсаар байна.

 

Монголын Оюун Ухааны Академи

Монголын Оюун Ухааны Академи нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд хувь хүний хөгжил тал дээр илүү анхаарч, хувьсан өөрчлөгдөж  буй өөрчлөлтийн энэ эрин зуунд дасан зохицож, манлайлах чадвар бүхий иргэдийг бэлтгэх үүднээс оюуны хөгжлийн олон талт сургалт, судалгааг явуулж хүүхэд, залуусын оюуны чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн оюуны хязгааргүй нөөц бололцоог нь нээсээр байгаа билээ.

Сургалтыг мэргэжлийн өндөр чадвартай, мэдлэгээ бусдад хуваалцах мэдрэмжтэй шилдэг залуу багш нараар шинжлэх ухааны үндэслэлтэй, онол практикийг хослуулсан суралцагч төвтэй сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж оюуны онцгой чадваруудыг эзэмшүүлж байна.

 

Уриа: Сэтгэхүйн хурдыг танд эзэмшүүлж
Оюуны хүрдийг дэлхийд таниулна

 

Эрхэм зорилго: Монгол хүний оюуны чадавхийг хөгжүүлэх замаар “Сурах арга барил”-ыг эзэмшүүлж Монгол Улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэнэ.

Бид өнгөрсөн хугацааанд Улаанбаатар хот болон 18 аймагт 35,000-аас илүү хүнд оюуны хөгжлийн цуврал лекцээ үнэ төлбөргүй уншиж, 5000-аас илүү сурагчдыг оюуны хөгжлийн олон талт сургалтууддаа хамруулсан байна. Мөн төрийн болон хувийн хэвшлийн 280 гаруй байгууллагад сургалт явуулсан. Мөн санхүүгийн боломжгүй нийт 163 хүүхдийг богино болон урт хугацааны сургалтанд суулгаж академийн дэргэдэх “Mega Mind” тамирчдын клубээрээ дамжуулан олон арван хүмүүнлэгийн ажлыг нийгэмдээ хийж гүйцэтгэжээ.

Бид эрхэм зорилгынхоо хүрээнд дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэн хүүхэд, залуусыг дотоод, гадаадын тэмцээнд оролцон өөрийгөө сорих боломжийг олгосоор байна. Өнөөг хүртэл манай хамт олон дотооддоо оюуны спортын 70 тэмцээнийг амжилттай зохион байгуулж 5300 гаруй тамирчдыг хамруулан Америк, Англи, Хятад, Тайван, Малайз, Турк, Энэтхэг, Филиппин, Швед, Сингапур, Солонгос зэрэг олон улсын 43 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 612 медалийг хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна.

Он цаг

Монголын Оюун Ухааны Академи нь орон нутгийн хүүхэд багачууддаа оюуны хөрөнгө оруулалт хийх үүднээс Дархан-Уул, Орхон, Хөвсгөл аймагт болон Зүүнхараа хотод гэрээт салбаруудаа нээсэн. Мөн оюуны хөгжлийн олон төрлийн ном, сурах бичиг хэвлүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн манай сургалтын хөтөлбөрүүдээс “ХурууMATH” түргэн бодолтын 1-р шатны сургалтыг 6 цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт, “Хурд” спорт өрөлтийн хөтөлбөр нь улсын болон хувийн хэвшлийн 16 цэцэрлэгт тус тус хэрэгжиж байна.

2017

2016

2015

2014

2013

2012

2011

2010

Солонгос, Америкт болсон тэмцээнүүдэд академийн тамирчид амжилттай оролцож багаараа тэргүүлсэн. Ой тогтоолт, түргэн бодолт, спорт өрөлт зэрэг улсын аваргын тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж 1300 гаруй тамирчдыг хамруулсан. Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооны Ази-Номхон далайн бүс нутгийн зөвлөгөөнд оролцсон. Академийн дэргэдэх сургууль, цэцэрлэг байгуулахаар мөн онлайн сургалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Монголын Оюун Ухааны Академийн вэб сайтыг шинэчилсэн.

Академийн салбарын тоог 5 хүртэл нэмэгдүүлж Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Баянгол дүүрэг Сонгинохайрхан дүүрэгт тус тус сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Оюуны спортын олон улсын 7 тэмцээнд тамирчдаа бэлтгэж оролцуулсан. Хөвсгөл аймагт академийн гэрээт салбар нээгдсэн. Үндэсний Тагнуулын Академид сургалт нэвтрүүлсэн.

Оюуны спортын олон улсын 6 тэмцээнд тамирчдаа бэлтгэж оролцуулсан. Мөн АНУ-д анх удаа шагналын сан өндөртэй дэлхийн шилдэг 16 тамирчны дунд зохиогдсон Extreme Memory Tournament тэмцээнд амжилттай оролцсон. Нийт 6 цэцэрлэг бэлтгэл бүлэгтээ академийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Орон нутгаас 3 аймагт франчайзын гэрээгээр гэрээт салбаруудын үйл ажиллагааг эхлүүлсэн. Оюуны спортын олон улсын 8 тэмцээнд тамирчдаа бэлтгэж оролцуулсан. Эмзэг бүлгийн иргэд болон нийгэм рүү чиглэсэн хүмүүнлэгийн 5 ажил хийсэн. 40 гаруй байгууллагын захиалгат сургалт зохион байгуулсан.

Оюуны спортын олон улсын 8 тэмцээнд тамирчдаа бэлтгэж оролцуулсан. Цээж бодолтын Мега Арифметик хөтөлбөрийг франчайзын гэрээгээр Монголдоо нэвтрүүлсэн. Ази, Европын 5 улсад ажиллаж амьдарч буй элэг нэгтнүүддээ сургалт зохион байгуулсан. Академийн хөтөлбөрийг хоёр цэцэрлэгийн бэлтгэл ангид нэвтрүүлсэн. Монгол Улс анхны ой тогтоолтын спорын олон улсын шүүгчтэй болсон.

Дотооддоо тэмцээн уралдаан зохиосон ба Турк улсад 4 жилд нэг удаа явагддаг “Memoriad” оюуны олимп, Герман улсад “Цээж бодолтын дэлхийн цом” зэрэг оюуны спортын олон улсын 6 тэмцээнд амжилттай оролцож манай тамирчид шагналт байрт шалгарахаас гадна дэлхийн дээд амжилтуудыг шинэчилж эхэлсэн. Төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй байгууллага, 20 их дээд болон ерөнхий боловсролын сургуулиудад лекц сургалт зохион байгуулсан.

“Ой тогтоолтын үндэсний аварга-2011” оюуны спортын анхдугаар тэмцээнийг хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулсан. Залуу багш нарын холбоотой хамтарч залуу багш нарт “Хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент” сэдвээр сургалтыг амжилттай зохион байгуулсан. Хүүхдүүдэд зориулсан “Үлгэрээр Сэтгэхүйгээ Хөгжүүлцгээе!” дасгал ажил бүхий сонсдог номыг хэвлүүлсэн. Төрийн Ордонд, СХД-ийн 1000 сурагчдад “Оюуны чадамж, Бүтээлч сэтгэлгээ” лекцийг Х.Хатанбаатар багш уншсан. БНХАУ-н Гуанжоу хотод Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа анх удаа оролцож хүрэл медаль хүртсэн. Мөн бүгд шилдэг аравт багтаж, багийн хоёр тамирчин Их Мастер цол хүртсэн.

Монголын Оюун Ухааны Академи нь үүсгэн байгуулагдсан ба 15 суралцагчтайгаар хичээл эхэлсэн. “Миний хүүхэд бусдаас илүү” ном, “Уншихуйн гайхамшиг” хурдан уншлагын номын хоёр дахь хэвлэл худалдаанд гарсан. Хятад, Турк, Германд оюуны спортын олон улсын 3 тэмцээнд оролцсон. Шинэ Үеийн Манлайлал ТББ-тай хамтарч “Байгаль экологи бидний ирээдүй” аянг амжилттай зохион байгуулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 мод тарьсан. Нийслэлийн засаг даргын дэргэдэх “Хүүхэд хүмүүжлийн тусгай төв”-тэй хамтарч тус төвийн хүүхдүүдийг оюуны хөгжлийн сургалтад хамруулсан. Хүүхэд, Залуучуудын оролцоог дэмжих Хөгжлийн түүчээ сантай хамтарч “Хөгжлийн цаг” болон “Ур чадвараа хөгжүүлэх” сургалтыг их, дээд сургуулийн оюутнуудад хамтран зохион байгуулсан. АСА Циркт “Ой тогтоолтын нууц” сэдэвт лекцийг амжилттай зохион байгуулсан. Лекцийг тус академийн захирал Х.Хатанбаатар, УЗ-н гишүүн Судлаач М.Ht С.Тамир нар уншсан.

  • Улаанбаатар

    ЗАЙСАН САЛБАР

    Хаяг:

    ХУД, Оргил стар хотхон, 58-р байр, 1-р орц, 4 тоот /Зайсангийн Оргил дэлгүүрийн замын зүүн талд/

    Утас: 7000-2266
    Цагийн хуваарь:

    Даваа – Баасан: 09:00 – 18:00
    Бямба – Ням: Амарна

    БАЯНМОНГОЛ ГЭРЭЭТ САЛБАР

    Хаяг:

    БЗД, Баянмонгол хороолол, 405-р байр, 36 тоот

    Утас: 7732-9200
    Цагийн хуваарь:

    Даваа – Баасан: 09:00 – 18:00
    Бямба – Ням: Амарна

    ОДОД САЛБАР

    Хаяг:

    БГД, Одод төв, 3-р давхар /Баруун 4 зам, Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны баруун талд/

    Утас: 7000-2266
    Цагийн хуваарь:

    Даваа – Баасан: 09:00 – 18:00
    Бямба – Ням: Амарна

    БАГШИЙН ДЭЭД САЛБАР

    Хаяг:

    СБД, Оюутны гудамж, G&D Center, 4-р давхар /Арслантай гүүрний баруун хойно/

    Утас: 7000-2266
    Цагийн хуваарь:

    Даваа – Баасан: 09:00 – 18:00
    Бямба – Ням: Амарна

    САППОРО САЛБАР

    Хаяг:

    СХД, 1-р хороолол, Barmon Building, 4-р давхар, 407-408 тоот

    Утас: 7000-2266
    Цагийн хуваарь:

    Даваа – Баасан: 09:00 – 18:00
    Бямба – Ням: Амарна

  • Орон нутаг

    ДАРХАН ГЭРЭЭТ САЛБАР

    Хаяг:

    Дархан-Уул аймаг, 12-р баг, Дархан Теди төв, 4-р давхарт

    Утас: 7037-9200, 8607-9200
    Цагийн хуваарь:

    Даваа – Баасан: 09:00 – 18:00
    Бямба – Ням: Амарна

    ЭРДЭНЭТ ГЭРЭЭТ САЛБАР

    Хаяг:

    Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1-р микр, Их Мандал төв, 3-р давхар

    Утас: 7035-9200, 8607-9201
    Цагийн хуваарь:

    Даваа – Баасан: 09:00 – 18:00
    Бямба – Ням: Амарна

    ЗҮҮНХАРАА ГЭРЭЭТ САЛБАР

    Хаяг:

    Сэлэнгэ аймгийн Мандал сум, 3-р баг, Хас банкны 3 давхарт

    Утас: 7036-7576, 9925-6393
    Цагийн хуваарь:

    Даваа – Баасан: 09:00 – 18:00
    Бямба – Ням: Амарна

    ХӨВСГӨЛ ГЭРЭЭТ САЛБАР

    Хаяг:

    Хөвсгөл аймаг, Мөрөн сум, Мэдээлэл холбооны байр, 1-р давхар, 14 тоот

    Утас: 7038-9200, 9981-0757
    Цагийн хуваарь:

    Даваа – Баасан: 09:00 – 18:00
    Бямба – Ням: Амарна

© Copyright 2017. All rights reserved