by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn
2018/04/06

8 ДАХЬ УДААГИЙН ОЙ ТОГТООЛТЫН УЛСЫН АВАРГА ТОДОРЛОО

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 8 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 27, 28-ний өдрүүдэд Монгол-Япон төвийн байранд амжилттай явагдаж шилдгүүдээ тодрууллаа.

Урьдчилсан шатнаас шалгарсан 80 тамирчин сүүлийн шатанд бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд ОУ-ын Их Мастер 3, Их Мастер 3, ОУ-ын Мастер 6, Азийн Мастер 3 буюу 15 олон улсын цолтой тамирчид оролцсон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болголоо.

Ингээд хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний төгсгөлд бага насны ангилалд Ш.Наранбат (3535 оноо), дунд насны ангилалд ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам (7047 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (6170 оноо) нар тут тус тэргүүлж цом хүртсэн бол нийт оролцсон тамирчдаас нийлбэр оноогоор тэргүүлэн Улсын аваргаар Монголын Оюун Ухааны Академийн Дархан-Уул аймаг дахь салбарын тамирчин, ОУ-ын Их Мастер, Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам (7047 оноо) шалгарч хошой аварга болж 1 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.

ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6170 оноогоор дэд байрт орж 750 мянган төгрөг, гутгаар байрт Орхон аймгийн тамирчин С.Жавхлантамир 5613 оноогоор шалгарч 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.

Мөн бүх насны ангилалд хэд хэдэн улсын болон дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ. Тухайлбал, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 5 минутад 1179 цифр (өсвөр, насанд хүрэгчид), 18.72 секундэд 1 багц буюу 52 ширхэг хөзөр (өсвөр), ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 5 минутад 140 үг, З.Тэмүүжин 24.24 секундэд 1 багц буюу 52 ширхэг хөзөр (бага нас), Ш.Наранбат 663 цифр (бага нас) тогтоон алдаагүй санаснаар бага, дунд болон насанд хүрэгчдийн дэлхийн дээд амжилтыг тус тус шинэчиллээ.

Ингээд төрөл тус бүрт эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулъя.

Нэгдүгээр төрөл: “НЭР, ЗҮС ЦАРАЙ”

Насанд хүрэгчдын ангилалд

  1. Б.Батбилэг (Улаанбаатар) – 43 нэр цээжилж Алтан медаль
    2. Э.Пүрэвжав /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) -39 нэр цээжилж Мөнгөн медаль
    3. З.Цэцэгзул /ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) – 36 нэр цээжилж Хүрэл медаль

Дунд насны ангилалд

  1. А.Одмаа (Улаанбаатар) -40 нэр цээжилж Алтан медаль
    2. Н.Намуундарь /ОУ-ын мастер/ (Улаанбаатар) – 40 нэр цээжилж Мөнгөн медаль
    3. М.Уянга /Их мастер/ (Улаанбаатар) – 38 нэр цээжилж Хүрэл медаль

Бага насны ангилалд

  1. Ш.Наранбат (Улаанбаатар) – 29 нэр цээжилж Алтан медаль
    2. О.Ганжигүүр (Дархан) – 26 нэр цээжилж Мөнгөн медаль
    3. М.Цагаан-Алдар (Улаанбаатар) – 22 нэр цээжилж Хүрэл медаль

Хоёрдугаар төрөл: “ХОЁРТЫН ТООЛОЛ”

Насанд хүрэгчдын ангилалд

  1. З.Цэцэгзул /ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) – 753 цифр цээжилж Алтан медаль
    2. Н.Билгүүнсайхан (Дархан) -708 цифр цээжилж Мөнгөн медаль
    3. Э.Пүрэвжав /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) – 645 цифр цээжилж Хүрэл медаль

Дунд насны ангилалд

  1. Э.Лхагвадулам /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Дархан) – 1179 цифр цээжилж Алтан медаль,
    2. С.Жавхлантамир (Эрдэнэт) – 930 цифр цээжилж Мөнгөн медаль
    3. М.Уянга /Их мастер/(Улаанбаатар) -885 цифр цээжилж Хүрэл медаль

Бага насны ангилалд

  1. Ш.Наранбат (Улаанбаатар) – 663 цифр цээжилж Алтан медаль
    2. О.Ганжигүүр (Дархан) -510 цифр цээжилж Мөнгөн медаль
    3. З.Тэмүүжин (Улаанбаатар) – 408 цифр цээжилж Хүрэл медаль

Гуравдугаар төрөл: “ТООНЫ МАРАФОН-15 МИНУТ”

Насанд хүрэгчдын ангилалд

  1. Э.Пүрэвжав /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) -976 цифр цээжилж Алтан медаль
    2. З.Цэцэгзул /ОУ-ын их мастер/(Улаанбаатар) – 697 цифр цээжилж Мөнгөн медаль
    3. Б.Батбилэг /ОУ-ын мастер/ (Улаанбаатар) – 606 цифр цээжилж Хүрэл медаль

Дунд насны ангилалд

  1. М.Уянга /Их мастер/(Улаанбаатар) – 780 цифр цээжилж Алтан медаль
    2. Э.Лхагвадулам /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Дархан) – 714 цифр цээжилж Мөнгөн медаль
    3. Э.Мишээл /Азийн мастер/ (Улаанбаатар) – 702 цифр цээжилж Хүрэл медаль

Бага насны ангилалд

  1. О.Ганжигүүр (Дархан) – 340 цифр цээжилж Алтан медаль
    2. З.Тэмүүжин(Улаанбаатар) – 316 цифр цээжилж Мөнгөн медаль
    3. Ц.Сүх-Очир (Эрдэнэт) -240 цифр цээжилж Хүрэл медаль

Дөрөвдүгээр төрөл: “БАГАНАН ҮГС”

Насанд хүрэгчдын ангилалд

  1. Э.Пүрэвжав /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) – 140 үг цээжилж Алтан медаль
    2. А.Анударь /ОУ-ын мастер/ (Улаанбаатар) – 98 үг цээжилж Мөнгөн медаль
    3. З.Цэцэгзул /ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) – 95 үг цээжилж Хүрэл медаль

Дунд насны ангилалд

  1. Э.Лхагвадулам /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Дархан) – 107 үг цээжилж Алтан медаль,
    2. Б.Ариунсанаа /Их мастер/ (Улаанбаатар) – 104 үг цээжилж Мөнгөн медаль
    3. Э.Хулан /Азийн мастер/ (Улаанбаатар) – 99 үг цээжилж Хүрэл медаль

Бага насны ангилалд

  1. Д.Мөнхтүшиг (Улаанбаатар) -57 үг цээжилж Алтан медаль
    2. З.Тэмүүжин (Улаанбаатар) – 53 үг цээжилж Мөнгөн медаль
    3. Б.Эрмүүнболд (Улаанбаатар) – 45 үг цээжилж Хүрэл медаль

Тавдугаар төрөл: “ТООНЫ МАРАФОН-5 МИНУТ”

Насанд хүрэгчдын ангилалд

  1. Э.Пүрэвжав /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) -340 цифр цээжилж Алтан медаль
    2. З.Цэцэгзул /ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) – 280 цифр цээжилж Мөнгөн медаль
    3. Б.Батбилэг /ОУ-ын мастер/ (Улаанбаатар) – 255 цифр цээжилж Хүрэл медаль

Дунд насны ангилалд

  1. Э.Лхагвадулам /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Дархан) – 406 цифр цээжилж Алтан медаль
    2. Б.Намуун /Их мастер/ (Дархан) – 326 цифр цээжилж Мөнгөн медаль
    3. Г.Мянганбаяр (Улаанбаатар) – 292 цифр цээжилж Хүрэл медаль

Бага насны ангилалд

  1. О.Ганжигүүр (Дархан) -160 үг цээжилж Алтан медаль
    2. Ш.Наранбат (Улаанбаатар) – 156 үг цээжилж Мөнгөн медаль
    3. А.Ирмүүнертөнц (Улаанбаатар) – 154 үг цээжилж Хүрэл медаль

Зургаадугаар төрөл: “ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ”

Насанд хүрэгчдын ангилалд

  1. З.Цэцэгзул /ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) – 76 үйл явдал цээжилж Алтан медаль
    2. Э.Пүрэвжав /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) -72 үйл явдал цээжилж Мөнгөн медаль
    3. А.Анударь /ОУ-ын мастер/ (Улаанбаатар) – 68 үйл явдал цээжилж Хүрэл медаль

Дунд насны ангилалд

  1. Э.Лхагвадулам /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Дархан) – 89 үйл явдал цээжилж Алтан медаль
    2. Э.Хулан /Азийн мастер/ (Улаанбаатар) – 82 үйл явдал цээжилж Мөнгөн медаль
    3.Б.Намуун /Их мастер/ (Дархан) – 77 үйл явдал цээжилж Хүрэл медаль

Бага насны ангилалд

  1. Ш.Наранбат (Улаанбаатар) – 44 үйл явдал цээжилж Алтан медаль
    2. О.Ганжигүүр (Дархан) -38 үйл явдал цээжилж Мөнгөн медаль
    3. Д.Мөнхтүшиг (Улаанбаатар) – 35 үйл явдал цээжилж Хүрэл медаль

Долдугаар төрөл: “ХӨЗӨР-ОЛОН БАГЦ” /1 багц хөзөрт 52 ширхэг/

Насанд хүрэгчдын ангилалд

  1. З.Цэцэгзул /ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) – 266 хөзөр цээжилж Алтан медаль
    2. А.Анударь /ОУ-ын мастер/ (Улаанбаатар) – 261 хөзөр цээжилж Мөнгөн медаль
    3. Э.Пүрэвжав /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) -220 хөзөр цээжилж Хүрэл медаль

Дунд насны ангилалд

  1. Э.Лхагвадулам /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Дархан) – 370 хөзөр цээжилж Алтан медаль
    2. Э.Мишээл /Азийн мастер/ (Улаанбаатар) – 323 хөзөр цээжилж Мөнгөн медаль
    3. С.Жавхлантамир (Эрдэнэт) – 299 хөзөр цээжилж Хүрэл медаль

Бага насны ангилалд

  1. О.Тэмүүлэн (Эрдэнэт) -216 хөзөр цээжилж Алтан медаль
    2. Б.Хулан (Улаанбаатар) – 159 хөзөр цээжилж Мөнгөн медаль
    3. О.Ганжигүүр (Дархан) – 122 хөзөр цээжилж Хүрэл медаль

Наймдугаар төрөл: “ЗУРАГ”

Насанд хүрэгчдын ангилалд

  1. Э.Цолмон (Улаанбаатар) – 227 зураг цээжилж Алтан медаль
    2. З.Цэцэгзул /ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) – 224 зураг цээжилж Мөнгөн медаль
    3. Э.Пүрэвжав /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) -223 зураг цээжилж Хүрэл медаль

Дунд насны ангилалд

  1. Б.Лхагвадорж (Улаанбаатар) -285 зураг цээжилж Алтан медаль
    2. С.Жавхлантамир (Эрдэнэт) – 279 зураг цээжилж Мөнгөн медаль
    3. Э.Лхагвадулам /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Дархан) – 254 зураг цээжилж Хүрэл медаль

Бага насны ангилалд

  1. Ш.Наранбат (Улаанбаатар) – 228 зураг цээжилж Алтан медаль
    2. Б.Энхлүүн (Улаанбаатар) -181 зураг цээжилж Мөнгөн медаль
    3. З.Тэмүүжин (Улаанбаатар) – 177 зураг цээжилж Хүрэл медаль

Есдүгээр төрөл: “ДУУТ ЦИФР”

Насанд хүрэгчдын ангилалд

  1. З.Цэцэгзул /ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) – 52 цифр цээжилж Алтан медаль
    2. Э.Пүрэвжав /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) -52 цифр цээжилж Мөнгөн медаль
    3. Н.Билгүүнсайхан (Дархан) – 42 цифр цээжилж Хүрэл медаль

Дунд насны ангилалд

  1. Д.Сайханбилэг / ОУ-ын мастер/ (Хөвсгөл) -100 цифр цээжилж Алтан медаль
    2. Б.Намуундарь /Азийн мастер/ (Дархан) – 87 цифр цээжилж Мөнгөн медаль
    3. Ч.Энхсанаа (Улаанбаатар) – 77 цифр зураг цээжилж Хүрэл медаль

Бага насны ангилалд

  1. Ш.Наранбат (Улаанбаатар) – 64 цифр цээжилж Алтан медаль
    2. Д.Мөнхтүшиг (Улаанбаатар) -22 цифр цээжилж Мөнгөн медаль
    3. А.Төгөлдөр (Улаанбаатар) – 19 цифр цээжилж Хүрэл медаль

Аравдугаар төрөл: “ХӨЗӨР-ХУРД”

Насанд хүрэгчдын ангилалд

  1. Э.Пүрэвжав /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) – 1 багц хөзөр 29,01 секунд цээжилж Алтан медаль
    2. З.Цэцэгзул /ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) – 1 багц хөзөр 33,42 секунд цээжилж Мөнгөн медаль
    3. А.Анударь /ОУ-ын мастер/ (Улаанбаатар) – 1 багц хөзөр 43,32 секунд цээжилж Хүрэл медаль

Дунд насны ангилалд

  1. Э.Лхагвадулам /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Дархан) – 1 багц хөзөр 35,42 секунд цээжилж Алтан медаль,
    2. С.Марал /ОУ-ын мастер/ (Улаанбаатар) – 1 багц хөзөр 59,41 секунд цээжилж Мөнгөн медаль
    3. С.Жавхлантамир (Эрдэнэт) – 1 багц хөзөр 51,33 секунд цээжилж Хүрэл медаль

Бага насны ангилалд

  1. З.Тэмүүжин (Улаанбаатар) -1 багц хөзөр 24,24 секунд цээжилж Алтан медаль
    2. А.Намсрай (Эрдэнэт) -1 багц хөзөр 29,99 секунд цээжилж Мөнгөн медаль
    3. Ш.Наранбат (Улаанбаатар) – 1 багц хөзөр 37,92 секунд цээжилж Хүрэл медаль

НАС НАСНЫ АНГИЛАЛААР ТЭРГҮҮН БАЙР /Насанд хүрэгч, Дунд, Бага/

  1. Э.Пүрэвжав /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) – 6170 оноогоор Насанд хүрэгчдийн ангилалд цом
    2. Э.Лхагвадулам /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Дархан) – 7047 оноогоор Дунд насны ангилалд цом
    3. Ш.Наранбат (Улаанбаатар) – 3535 оноогоор Бага насны ангилалд цом

НИЙТ ТАМИРЧДЫН ДУНДААС НИЙЛБЭР ОНООГООР ТЭРГҮҮЛСЭН ТАМИРЧИД

  1. Э.Лхагвадулам /Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Дархан) – 7047 оноогоор /Дунд насны ангилалын тамирчин/ ТЭРГҮҮН БАЙР – 1,000,000 төгрөг
    2. Э.Пүрэвжав/Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер/ (Улаанбаатар) – 6170 оноогоор /Насанд хүрэгчдийн ангилалын тамирчин/ ДЭД БАЙР – 750,000 төгрөг
    3. С.Жавхлантамир (Эрдэнэт) – 5613 оноогоор /Насанд хүрэгчдийн ангилалын тамирчин/ ГУТГААР БАЙР – 500,000 төгрөг
ОЙ ТОГТООЛТЫН УЛСЫН АВАРГА ТОДОРЛОО

Монголын Оюун Ухааны Академиас 9 дэх жилдээ санаачлан зохион байгуулж буй Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Корпорейт Хотел энд Конвеншн Центрт амжилттай явагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ (Зүүнхараа) аймгийн шилдэг 108 тамирчин хараа, сонсголын ой тогтоолтыг шалгасан […]

Дэлгэрэнгүй
HUMAN CALCULATOR-WINTER 2019 ТҮРГЭН БОДОЛТЫН УЛИРЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2019 оны 01-р сарын 25-ны өдрийн 09:00-11:30 цагт Монгол-Япон төвийн байранд Монголын Оюун Ухааны Академийн Хуруундай түргэн бодолтын гүнзгий түвшний суралцагчдын дунд зохион байгууллагддаг HUMAN CALCULATOR-WINTER 2019 түргэн бодолтын улирлын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Улаанбаатар хотын үндсэн болон гэрээт 5 салбарын гүнзгий түвшний нийт 70 гаруй суралцагч оролцсон бөгөөд авьяас чадвар, […]

Дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНЭЭС БАГААРАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конгд 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн Пүрэв гарагт эхэлсэн ба 21 орны 260 гаруй тамирчид 3 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа. Манай улсыг төлөөлөн 22 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу […]

Дэлгэрэнгүй
© Copyright 2019. All rights reserved