by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn
2017/05/24

ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН СПОРТ ӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Монголын Спорт Өрөлтийн Холбооноос санаачлан Монголын Оюун Ухааны Академитай хамтран хэрэгжүүлж буй “Хурд” спорт өрөлтийн хөтөлбөрийн хүрээнд оюун сэтгэхүй хөгжүүлэх хурдны гайхамшиг болсон спорт өрөлтийн ач холбогдлыг сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудад сурталчлан таниулах, хүүхэд залуучуудыг спортод дур сонирхолтой болгох, тус спортоор хичээллэгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, спорт өрөлтийн ирээдүйн мэргэжлийн тамирчдыг бэлтгэх зорилгоор “ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН СПОРТ ӨРӨЛТИЙН УЛСЫН АВАРГА – 2017” спорт өрөлтийн II тэмцээнийг 2015 оны 05-р сарын 19-ний өдөр Монгол-Япон төвийн байранд амжилттай зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд холбооны 16 гишүүн цэцэрлэгээс Бяцхан Сондор, Гоц Жаалууд, Мон-Эрин, Оюунлаг жаалууд, Өхөөрдөм Найзууд, Эрдэм, Эрхий Мэргэн, СХД-ийн 80-р цэцэрлэг, 81-р цэцэрлэг, 111-р цэцэрлэг зэрэг 10 цэцэрлэгийн шилдгүүд болох 3-6 насны нийт 93 бяцхан тамирчид, Ганцаарчилсан” (3-3- 3, 3-6- 3, Цикл), “Хос”-ын (Цикл) болон “Багийн буухиа” (3-6- 3) гэсэн үндсэн төрлүүдэд өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Нас насны ангилалд тэмцээн маш өрсөлдөөнтэй болж өнгөрсөн бөгөөд ийнхүү медаль хүртсэн шилдэг тамирчдаа танилцуулъя.

~ “Ганцаарчилсан” төрөл ~

*3 насны ангилал

I байр: Мон-Эрин цэцэрлэгийн тамирчин Б.Тэнүүнболд /29.251 сек/

II байр: Мон-Эрин цэцэрлэгийн тамирчин М.Маргад /38.876 сек/

III байр: Бяцхан Сондор цэцэрлэгийн тамирчин Б. Биндэръяа /40.687 сек/

*4 насны ангилал

I байр: Мон-Эрин цэцэрлэгийн тамирчин Б. Мичидмаа /25.098 сек/

II байр: Гоц жаалууд цэцэрлэгийн тамирчин О. Хангайбат /25.535 сек/

III байр: Мон-Эрин цэцэрлэгийн тамирчин Т.Биндэръяа /26.78 сек/

*5 насны ангилал

I байр: Мон-Эрин цэцэрлэгийн тамирчин Б.Энгүүн /20.21 сек/

II байр: Гоц жаалууд цэцэрлэгийн тамирчин Г.Амин-Эрдэнэ /21.102 сек/

III байр: Мон-Эрин цэцэрлэгийн тамирчин З. Эрхэмбилэг /21.186 сек/

*6 насны ангилал

I байр: Мон-Эрин цэцэрлэгийн тамирчин Т.Маргад-Эрдэнэ /18.626 сек/

II байр: Мон-Эрин цэцэрлэгийн тамирчин М.Мөнххүслэн /20.12 сек/

III байр: Гоц жаалууд цэцэрлэгийн тамирчин Б. Үенч /22.471 сек/

~ “Хос”-ын төрөл ~

I байр: Мон-Эрин цэцэрлэгийн хос О.Дашцэрэн, Ш. Ирмүүн /14.47 сек/

II байр: Мон-Эрин цэцэрлэгийн хос Б.Энгүүн, М.Мөнххүслэн 15.223 сек

III байр: Гоц жаалууд цэцэрлэгийн хос С.Нандин-Эрдэнэ, Б.Сувд /17.927 сек/

~ “Багийн буухиа” төрөл ~

I байр: Мон-Эрин цэцэрлэгийн баг – /25.652 сек/

(И.Түшиг, А.Анар, Ш.Ирмүүн, З.Эрхэмбилэг)

II байр: Гоц Жаалууд цэцэрлэгийн баг – /29.185 сек/

(О.Ариунгэрэл, Т.Энхжин, А. Амгалан, С.Нандин-Эрдэнэ)

III байр: СХД-ийн 111-р цэцэрлэгийн баг – /29.46 сек/

(Ө.Амарсайхан, Б. Анударь, С.Дүүрэнбаяр, С.Энх-Учрал)

Энэ удаагийн тэмцээний үеэр Мон-Эрин цэцэрлэгийн тамирчин Түмэнжаргал овогтой Маргад-Эрдэнэ 6 хүртэлх насанд Улсын рекордыг 18,626 секунд болгон шинэчлэж, “ШИЛДЭГ ТАМИРЧИН”-аар шалгарч, цом, өргөмжлөл, гарын бэлгээр шагнууллаа. Мөн багийн нийлбэр дүнгээр Ц.Оюун-Эрдэнэ эрхлэгчтэй Мон-Эрин цэцэрлэг, “ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ”-ээр шалгарч, Шилжин явах цом өргөмжлөл хүртлээ. Түүнчлэн цэцэрлэг бүрээсээ шалгарч тус тэмцээнд оролцсон нийт 93 тамирчинд “ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ”-ийн медалийг гардууллаа.

Дашрамд дурдахад медаль хүртсэн тамирчдыг гарын бэлгээр ивээн тэтгэсэн MW Holding-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ танд баярласан талархсанаа илэрхийлье. Монголын гэрэлт ирээдүй болсон бяцхан үрсийг дэмжигч таны ажил үйлс өөдрөг байх болтугай!

Тэмцээндээ амжилттай оролцсон нийт баг тамирчид болон тэднийг бэлтгэж сургаж байдаг багш сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүддээ талархал илэрхийлье!

www.sporturult.mn

МОНГОЛЫН СПОРТ ӨРӨЛТИЙН ХОЛБОО

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН ХОЁРДУГААР УРАЛДААН БОЛЛОО

Өнгөрөгч 6 дугаар сарын 9-ний өдөр Монголын Оюун Ухааны Академийн үндсэн болон орон нутгийн гэрээт салбаруудын багш ажилтнуудын дунд “Шинэ санаа, хөгжлийн гарц-2018” нэрийн доор эрдэм шинжилгээний илтгэлийн хоёрдугаар уралдааныг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Илтгэлийн уралдааны гол зорилго нь академийн багш ажилтнуудын судалгааны ажлын арга барил, илтгэх ур чадварыг дээшлүүлэх, тэдний сурган хүмүүжүүлэх мэдлэгийн цар […]

Дэлгэрэнгүй
8 ДАХЬ УДААГИЙН ОЙ ТОГТООЛТЫН УЛСЫН АВАРГА ТОДОРЛОО

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 8 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 27, 28-ний өдрүүдэд Монгол-Япон төвийн байранд амжилттай явагдаж шилдгүүдээ тодрууллаа. Урьдчилсан шатнаас шалгарсан 80 тамирчин сүүлийн шатанд бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм. […]

Дэлгэрэнгүй
ЦЭЭЖ БОДОЛТЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

Монголын Оюун Ухааны Академийн нэрэмжит “Human Calculator-2018” цээж бодолтын 5 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт өнөөдөр буюу 2018 оны 3 сарын 26-ны өдөр амжилттай явагдлаа. Тус тэмцээнд урьдчилсан шатанд өрсөлдсөн Улаанбаатар хот болон Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон аймгийн 500 гаруй сурагчдаас шалгарсан шилдэг 80 тамирчин “8-аас доош нас” болон “9-12 нас” гэсэн хоёр насны […]

Дэлгэрэнгүй
© Copyright 2018. All rights reserved