by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn
2017/05/24

САЙН УУ? САЙНАА НЭВРҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

UBS телевизийн “Сайн уу? Сайнаа” нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар сурагчдын хамт оролцлоо.

Оюуны спортоор яагаад хичээллэх болсон өнөөдөр монголд ямар түвшинд хөгжиж байгаа, сурагчдыг хэрхэнбэлддэг, ху рдан уншлага гэж юу болох гэх мэт олон сонирхолтой сэдвээр ярилцсанаас гадна академийн сурагчид ой тогтоолт, түргэн бодолтын олон сонирхолтой үзүүлбэр үзүүлж сонирхууллаа.

АНУ-д болсон “Memoriad” оюуны олимпийн хүрэл медальт, 8 настай Б.Энхлүүн 8 оронтой 2 тооны үржвэрийг цээжээр бодож 16 орон тоог алдаагүй бичсэн бол Солонгосын ой тогтоолтын ОУ-ын тэмцээний бага насны ангиллын дэд аварга, 12 настай Б.Хангал 50 цифрийг нэг хэлээд дуусахад буцаж алдаагүй нэрлэн сонсголын ой тогтоолтын гайхамшгийг үзүүллээ. Харин Ой тогтоолтын ОУ-ын мастер Т.Энхжин маань 38 хүний нэрийг 1 минут 40 секундэд тогтоон 37-г нь алдаагүй нэрлэлээ.

Зөв арга барилаар тасралтгүй суралцаж өөрсдийгөө хөгжүүлж буй сурагчдын маань гайхамшгийг үзэхийг хүсвэл маргааш буюу 5 сарын 20-ны 18.05 цагт энэ нэвтрүүлгийг үзээрэй.

Хүүхдийн хөгжил эцэг, эх, багшийн хамтын ажиллагааны үр дүн гэдгийг бодит утгаар нь харуулж хүүхдүүдээ байнга дэмжиж байдаг гэр бүлийнхэнд нь баярлалаа.

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

8 ДАХЬ УДААГИЙН ОЙ ТОГТООЛТЫН УЛСЫН АВАРГА ТОДОРЛОО

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 8 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 27, 28-ний өдрүүдэд Монгол-Япон төвийн байранд амжилттай явагдаж шилдгүүдээ тодрууллаа. Урьдчилсан шатнаас шалгарсан 80 тамирчин сүүлийн шатанд бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм. […]

Дэлгэрэнгүй
ЦЭЭЖ БОДОЛТЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

Монголын Оюун Ухааны Академийн нэрэмжит “Human Calculator-2018” цээж бодолтын 5 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт өнөөдөр буюу 2018 оны 3 сарын 26-ны өдөр амжилттай явагдлаа. Тус тэмцээнд урьдчилсан шатанд өрсөлдсөн Улаанбаатар хот болон Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон аймгийн 500 гаруй сурагчдаас шалгарсан шилдэг 80 тамирчин “8-аас доош нас” болон “9-12 нас” гэсэн хоёр насны […]

Дэлгэрэнгүй
“HUMAN CALCULATOR-2018” ЦЭЭЖ БОДОЛТЫН 5 ДАХЬ УДААНГИЙН ТЭМЦЭЭН БОЛОХ ГЭЖ БАЙНА.

Монголын Оюун Ухааны Академийн санаачлан зохион байгуулж буй “HUMAN CALCULATOR-2018” цээж бодолтын 5 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт 3 дугаар сарын 26-ны Даваа гарагт Монгол-Японы төв дээр болно. Тус тэмцээний сүүлийн шатанд нийт 80 тамирчид 8-аас доош нас, 9-өөс дээш нас гэсэн ангилалд цээж бодолтын 4 төрлөөр 24 багц медалийн төлөө өрсөлдөнө.   Тус […]

Дэлгэрэнгүй
© Copyright 2018. All rights reserved