by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn
2018/03/22

“ОЙ ТОГТООЛТЫН УЛСЫН АВАРГА – 2018” ОЮУНЫ СПОРТЫН 8 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН БОЛОХ ГЭЖ БАЙНА.

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан жил бүр зохион байгуулж буй ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 8 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт 3 дугаар сарын 27, 28-ны Мягмар, Лхагва гарагт Монгол-Японы төв дээр болно. Тус тэмцээний сүүлийн шатанд нийт 80 тамирчид бага, дунд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр 90 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Тус тэмцээний зорилго нь тогтоох чадвараа хөгжүүлж сурах арга барилыг эзэмшсэн оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, хүн бүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож Монгол улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулахад оршиж байна.

 

Улсын аваргын тэмцээн нь нэр – зүс царай, тооны марафон, зураг, дуут цифр, олон багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хурдны хөзөр зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах нийт 10 төрлөөр явагдана. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар, Монголын Ой тогтоолтын Спортын Холбооны Нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Дасгалжуулагч, багш Ө.Сэнгэсамдан нар ажиллах ба сүүлийн шатны шалгаруулалтад оролцсон тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэнэ.

 

Тэмцээний ивээн тэтгэгчээр оюуныг дэмжигч ‘Master Mind’ ХХК, Моттоо ХХК оролцоно.

 

Дашрамд дурдахад бид эрхэм зорилгынхоо хүрээнд дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэн хүүхэд, залуусыг дотоод, гадаадын тэмцээнд оролцон өөрийгөө сорих боломжийг олгосоор байна. Өнөөг хүртэл манай хамт олон дотооддоо оюуны спортын 74 тэмцээнийг амжилттай зохион байгуулж 7200 гаруй тамирчдыг хамруулан олон улсын чанартай 46 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 760 медалийг хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна.

 

Тэмцээн болох газар: Монгол-Японы төв

Тэмцээнтэй холбоотой мэдээллийг 8806-4196, 8002-2266 дугаараас лавлана уу.

ОЙ ТОГТООЛТЫН УЛСЫН АВАРГА ТОДОРЛОО

Монголын Оюун Ухааны Академиас 9 дэх жилдээ санаачлан зохион байгуулж буй Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Корпорейт Хотел энд Конвеншн Центрт амжилттай явагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ (Зүүнхараа) аймгийн шилдэг 108 тамирчин хараа, сонсголын ой тогтоолтыг шалгасан […]

Дэлгэрэнгүй
HUMAN CALCULATOR-WINTER 2019 ТҮРГЭН БОДОЛТЫН УЛИРЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2019 оны 01-р сарын 25-ны өдрийн 09:00-11:30 цагт Монгол-Япон төвийн байранд Монголын Оюун Ухааны Академийн Хуруундай түргэн бодолтын гүнзгий түвшний суралцагчдын дунд зохион байгууллагддаг HUMAN CALCULATOR-WINTER 2019 түргэн бодолтын улирлын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Улаанбаатар хотын үндсэн болон гэрээт 5 салбарын гүнзгий түвшний нийт 70 гаруй суралцагч оролцсон бөгөөд авьяас чадвар, […]

Дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНЭЭС БАГААРАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конгд 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн Пүрэв гарагт эхэлсэн ба 21 орны 260 гаруй тамирчид 3 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа. Манай улсыг төлөөлөн 22 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу […]

Дэлгэрэнгүй
© Copyright 2019. All rights reserved