by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn
2017/10/09

“МӨРӨӨДӨЛД ХҮРЭХ ЗАМ” Олон Улсын боловсролын өдөрлөг

Сайн байцгаана уу, хүндэт эцэг эхчүүд, сурагч, хүүхэд залуусаа.

Улаанбаатар Элит Олон Улсын дунд сургууль ба We Can Do, Монгол Дархлаа төслийн зохион байгуулагчид болон сайн дурын идэвхтэн сурагчдын зохион байгуулсан  “Мөрөөдөлд хүрэх зам” олон улсын боловсролын өдөрлөг өнгөрсөн Бямба гаригт буюу 10 сарын 7-нд Элит Олон Улсын дунд сургууль дээр явагдаж өндөрлөлөө. Тус өдөрлөгт  Монголын Оюун Ухааны Академи нь зочноор уригдан оролцсон юм. Өдөрлөгийн үеэр оюутан сурагчдад байгууллагын сургалтын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оюуны спортын тамирчид маань ой тогтоолт хөгжүүлэх энгийн аргачлалыг сурагчдад зааж,  амьдрал ахуйдаа хэрхэн үр дүнтэй ашиглах тухай зөвлөгөө зөвлөмжийг өгч, мөн заасан аргачлалаараа сурагчдын дунд тэмцээн зохион байгуулж, идэвхтэй оролцож тэргүүн байранд орсон 2 сурагчдад  академийн үндсэн сургалтад хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг гардууллаа.

Тус үйл ажиллагаа нь залууст чиглэсэн, нийгмийн идэвх  оролцоог нэмэгдүүлэх болон “боломж” түүний цар хүрээг тодорхойлж өгөхийг эрхэм зорилгоо болгон ажилласан. Мөн залуусын мөрөөдөлдөө хэрхэн хүрсэн тухай  илтгэгчдийн яриагаар тэдний урам зоригийг илүү их хурцалж, хөгжөөнт тоглоом тоглуулж,  сургалтын байгууллагуудыг танилцуулан, сонирхолтой үйл ажиллагаануудаар оюутан  сурагчдыг нэг ч гэсэн өдөр их хотын үймээн шуугианаас ангид байлгаж, тус өдрийг мэдлэг олгохоос гадна хөгжилтэй, дурсамжтай болгож өнгөрүүлэх тал дээр анхаарч ажилласан нь бахархууштай байсныг онцлох нь зөв болов уу.

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

2017.10.7

ГИННЕСИЙН НОМОНД БИЧИГДЭХЭЭР БОЛЛОО.

Энэ сарын 5-наас 9-ний хооронд БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдсон 100.000$-ын шагналын сантай тэмцээнд нийт 320 тамирчид 10 төрлөөр өрсөлдлөө. Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4 эмэгтэй тамирчид болох Дэлхийн чансааны #2, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, Дэлхийн чансааны #6, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр, Дэлхийн чансааны #7, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам, Дэлхийн чансааны […]

Дэлгэрэнгүй
Хятад улсад маргааш эхлэх 100.000$ -ын шагналын сантай оюуны спортын тэмцээнд тамирчид маань оролцоход бэлэн болжээ.

Хятад улсад маргааш эхлэх 100.000$ -ын шагналын сантай оюуны спортын тэмцээнд тамирчид маань оролцоход бэлэн болжээ. Манай багийн бүрэлдэхүүнд: 1. Дэлхийн чансааны #2, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 2. Дэлхийн чансааны #6, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 3. Дэлхийн чансааны #7, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 4. Дэлхийн чансааны #22, ОУ-ын Их Мастер З.Цэцэгзул Тамирчдадаа амжилт хүсье!

Дэлгэрэнгүй
БАГИЙН ДҮНГЭЭР МОНГОЛ УЛС ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

БАГИЙН ДҮНГЭЭР МОНГОЛ УЛС ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО Энэ сарын 1-ээс 3-ны хооронд Индонези улсын нийслэл Жакарта хотод Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн зохиогдлоо. Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг […]

Дэлгэрэнгүй
© Copyright 2017. All rights reserved