by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn
2017/08/28

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу 8 дугаар сарын 26, 27-нд Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 орны нийт 150 гаруй тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 2 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм.

 

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль буюу 90 медалийн 73 медалийг хүртэж үнэмлэхүй ялалтыг байгууллаа.

 

Мөн манай тамирчдын хувьд тус гурван насны ангилалын дэлхийн 6 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд нийлбэр дүнгээр илүүрхэж бүх насны ангилалдаа шилдгийн шилдэг болох эхний гурван байрыг дан Монголчууд эзэлж багаараа хошой тэргүүн байрт шалгарлаа.

 

Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр тэргүүлж 4000 гаруй тамирчидтай Дэлхийн чансаанд 2 дугаарт эрэмбэлэгдэхээр боллоо. Тус тэмцээнд 15 гаруй жил хичээллэж буй Германы тамирчид болох дэлхийн #2 Иоханнес Маллов, #6 Симон Рейнхард нарыг ихэр тамирчид маань ялж олныг гайхашруулж Монголчууд богино хугацаанд асар хурдан хөгжиж шилдэг болохоо баталлаа. Мөн өсвөр насанд Олон Улсын Мастер Э.Лхагвадулам, бага насанд Б.Ариунбилэг аваргаллаа.

 

Ингээд бид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур,Солонгос гэх мэт олон арван улсад оюуны спортын 44 дэх тэмцээндээ амжилттай оролцож нийт 685 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

 

Энэ удаагийн Монголын шигшээ багт Дархан-Уул болон Орхон аймгийн тамирчид багтаж анхны олон улсын тэмцээндээ оролцож медаль хүртсэнд нь онцгойлон баяр хүргэж байна. Цаг зав, сэтгэл зүрхээ зориулан тамирчдаа маш амжилттай бэлтгэж дасгалжуулсан ахлах дасгалжуулагч, ОУ-ын шүүгч Б.Баасандорж болон дасгалжуулагч, ахлах багш Ө.Сэнгэсамдан, багш Б.Баярмаа, багш М.Уранбилэг, багш Л.Содгэрэл, багш Н.Наранцэцэг нартаа цааш цаашдын соён гэгээрүүлэх ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

 

Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээндээ амжилттай оролцсон багийн бүх тамирчдадаа дахин баяр хүргэе! Та нар бүгд эх орноо олон улсад амжилттай сурталчилсан “МУНДАГУУД шүү.

 

Манай баг тамирчдын энэ өндөр амжилт гаргах үндэс нь болсон академийн хамт олон, амжилтын эзэн тамирчид, үргэлж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд нь болон урмын үгээ харамгүй хайрлан дэмжиж байдаг элэг нэгт Монголчууддаа талархсанаа илэрхийлье.

 

Монголын Оюун Ухааны Академийн захирал,

Ой тогтоолтын спортын ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар
2017.08.28

Сайн байцгаана уу хүндэт эцэг эхчүүдээ!

Монголын Оюун Ухааны Академи нь 10 сарын 20,21-ны өдрүүдэд  МҮЭСТО-нд, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас   зохион байгуулж буй “Хөгжлийн харандаа 2017”  экспод зочин байгууллагаар оролцоно. Уг үйл ажиллагаа нь хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор  зохион байгуулагдаж байгаа […]

Дэлгэрэнгүй
“МӨРӨӨДӨЛД ХҮРЭХ ЗАМ” Олон Улсын боловсролын өдөрлөг

Сайн байцгаана уу, хүндэт эцэг эхчүүд, сурагч, хүүхэд залуусаа. Улаанбаатар Элит Олон Улсын дунд сургууль ба We Can Do, Монгол Дархлаа төслийн зохион байгуулагчид болон сайн дурын идэвхтэн сурагчдын зохион байгуулсан  “Мөрөөдөлд хүрэх зам” олон улсын боловсролын өдөрлөг өнгөрсөн Бямба гаригт буюу 10 сарын 7-нд Элит Олон Улсын дунд сургууль дээр явагдаж өндөрлөлөө. Тус өдөрлөгт  […]

Дэлгэрэнгүй
ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИЙН ОЮУНЫ СПОРТЫН БАГ ТАМИРЧИД АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР ГОНКОНГ УЛСЫГ ЗОРИЛОО.

Өнөөдөр 2017.08.24-ны өдөр Монголын Оюун Ухааны Академийн Оюуны спортын баг тамирчид маань Ази тивийн аварга шалгаруулах 2 дахь удаагийн тэмцээнд оролцохоор Гонконг улсыг зорилоо.  Тус тэмцээн нь энэ сарын 26, 27-нд Гонконг улсад зохиогдох бөгөөд Монголын Оюун Ухааны Академийн нийт 20 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцох тухай дэлгэрэнгүй мэдээг бид өмнө нь мэдээлж байсан билээ Энэ удаагийн тэмцээн […]

Дэлгэрэнгүй
© Copyright 2017. All rights reserved