by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn
2017/05/24

ЗУНЫ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Сайн байцгаана уу эцэг, эхчүүд ээ!

Монголын Оюун Ухааны Академи дээр явагдах сурагчдын зуны сургалтын бүртгэл эхэллээ.

Ой тогтоолт эсвэл цээж бодолтын нэг шатны сургалт нь хичээлийн жилийн хугацаанд долоо хоногт 2 удаа буюу 12 долоо хоног (3 сар орчим) үргэлжилдэг ба 24 удаагийн хичээл (48 цаг) байдаг бол зуны хугацаанд 5 долоо хоногийн хугацаанд ажлын өдрүүдэд өдөр бүр хичээлийн хоёр цагаар орно.

Үндсэн төлбөр 360,000 ба 5 сарын 21-нээс өмнө албан ёсоор бүртгүүлж төлбөрөө төлсөн нөхцөлд 20%, 5 сарын 28-наас өмнө 10% хөнгөлөлт эдлэх боломжтой.

Хүүхдийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл доорх линк дээр дарж бүртгүүлээрэй.

Энэ дарж бүртгүүлнэ үү

Амжилт хүсье!

Баярлалаа.

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу 8 дугаар сарын 26, 27-нд Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 орны нийт 150 гаруй тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 2 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм.   Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн […]

Дэлгэрэнгүй
ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИЙН ОЮУНЫ СПОРТЫН БАГ ТАМИРЧИД АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР ГОНКОНГ УЛСЫГ ЗОРИЛОО.

Өнөөдөр 2017.08.24-ны өдөр Монголын Оюун Ухааны Академийн Оюуны спортын баг тамирчид маань Ази тивийн аварга шалгаруулах 2 дахь удаагийн тэмцээнд оролцохоор Гонконг улсыг зорилоо.  Тус тэмцээн нь энэ сарын 26, 27-нд Гонконг улсад зохиогдох бөгөөд Монголын Оюун Ухааны Академийн нийт 20 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцох тухай дэлгэрэнгүй мэдээг бид өмнө нь мэдээлж байсан билээ Энэ удаагийн тэмцээн […]

Дэлгэрэнгүй
АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

Энэ сарын 26, 27-нд Гонконг улсад зохиогдох Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнд 11 улсын нийт 160 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцоно. Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал: Дасгалжуулагч 1. ОУ-ын шүүгч Б.Баасандорж Тамирчид: 2016 оны […]

Дэлгэрэнгүй
© Copyright 2017. All rights reserved