by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn
2017/12/11

ГИННЕСИЙН НОМОНД БИЧИГДЭХЭЭР БОЛЛОО.

Энэ сарын 5-наас 9-ний хооронд БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдсон 100.000$-ын шагналын сантай тэмцээнд нийт 320 тамирчид 10 төрлөөр өрсөлдлөө.

Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4 эмэгтэй тамирчид болох
Дэлхийн чансааны #2, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр,
Дэлхийн чансааны #6, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр,
Дэлхийн чансааны #7, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам,
Дэлхийн чансааны #22, ОУ-ын Их Мастер З.Цэцэгзул нар насанд хүрэгчид болон өсвөр насны ангилалд тус тус амжилттай өрсөлдөж дэлхийн 5 дээд амжилтыг шинэчилснээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо.

Мөн 3 өдрийн дараах дүнгээр манай 4 тамирчин нас насны ангилалдаа эхний байруудад шалгаран шагналын сангийн дийлэнхийг нь авч, нийт 9 цомын 5-ыг нь хүртсэнээс гадна ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 8035 оноогоор бүх тамирчдыг ардаа орхин тэргүүллээ.

Ингээд бид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур, Солонгос, Индонези гэх мэт олон арван улсад оюуны спортын 46 дахь тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 760 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Баг тамирчдадаа, академийн хамт олондоо, тамирчдынхаа гэр бүлийнхэнд болон тусалж дэмжсэн нийт Монголчууддаа баярлалаа.

Монголын Оюун Ухааны Академийн захирал,
Ой тогтоолтын спортын ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар

ОЙ ТОГТООЛТЫН УЛСЫН АВАРГА ТОДОРЛОО

Монголын Оюун Ухааны Академиас 9 дэх жилдээ санаачлан зохион байгуулж буй Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Корпорейт Хотел энд Конвеншн Центрт амжилттай явагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ (Зүүнхараа) аймгийн шилдэг 108 тамирчин хараа, сонсголын ой тогтоолтыг шалгасан […]

Дэлгэрэнгүй
HUMAN CALCULATOR-WINTER 2019 ТҮРГЭН БОДОЛТЫН УЛИРЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2019 оны 01-р сарын 25-ны өдрийн 09:00-11:30 цагт Монгол-Япон төвийн байранд Монголын Оюун Ухааны Академийн Хуруундай түргэн бодолтын гүнзгий түвшний суралцагчдын дунд зохион байгууллагддаг HUMAN CALCULATOR-WINTER 2019 түргэн бодолтын улирлын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Улаанбаатар хотын үндсэн болон гэрээт 5 салбарын гүнзгий түвшний нийт 70 гаруй суралцагч оролцсон бөгөөд авьяас чадвар, […]

Дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНЭЭС БАГААРАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конгд 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн Пүрэв гарагт эхэлсэн ба 21 орны 260 гаруй тамирчид 3 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа. Манай улсыг төлөөлөн 22 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу […]

Дэлгэрэнгүй
© Copyright 2019. All rights reserved