by
  • 7000-2266 manager@mastermind.mn
  • mn

Сэтгэхүйн хурдыг танд эзэмшүүлж Оюуны хүрдийг дэлхийд таниулна.

Монгол хүний оюуны чадавхийг хөгжүүлэх замаар “Сурах арга барил”-ыг эзэмшүүлж Монгол Улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэнэ.

5000+
Суралцагч
280+
Байгууллага
35,000+
Хүн (лекц)
82 тэмцээн
Дотоод
51 тэмцээн
Гадаад
861 медаль
Гадаад

Сургалтын бүртгэл

  • Ой тогтоолт
    Жич: Баянмонгол, Нарны хороолол, Алтай хотхоны гэрээт салбаруудын төлбөр хүлээн авах данс ялгаатай тул та сургалтын төлбөр төлөхдөө дансаа шалгана уу. Өөрт ойрхон салбараа сонгож бүртгүүлэхдээ зургаан шар дугуй дүрсэн дээр дарж гүйлгэж хараарай.
  • Түргэн бодолт

  • Спорт өрөлт

    Спорт өрөлт

    Оюун сэтгэхүй хөгжүүлэх хурдны гайхамшиг болсон спорт өрөлт тоглоом нь бүх насныханд зориулагдсан бөгөөд тус спортоор хичээллэхийн ач тус нь баруун зүүн гарыг зэрэг ашиглах чадварыг нэмэгдүүлэх, мэдрэмжийг дээшлүүлэх, рефлекс, анхаарал төвлөрөлтийн нэмэгдүүлэх, орон зайн баримжаа зохицуулах, багаар ажиллах, спортын зан чанарыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээ болон төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг.

    Дэлгэрэнгүй
    Жич: Баянмонгол, Нарны хороолол, Алтай хотхоны гэрээт салбаруудын төлбөр хүлээн авах данс ялгаатай тул та сургалтын төлбөр төлөхдөө дансаа шалгана уу. Өөрт ойрхон салбараа сонгож бүртгүүлэхдээ зургаан шар дугуй дүрсэн дээр дарж гүйлгэж хараарай.
  • Рубикийн шоо

    Рубикийн шоо

    Оюун, сэтгэхүй хөгжүүлэх XX зууны гайхамшигт тоглоом болох Рубикийн шоог эвлүүлэх анхан шатны аргачлалд суралцах явцад хүүхдийн анхаарал төвлөрөлт, ой тогтоолт, мэдрэмж, хурд, өөртөө итгэх итгэл зэрэг хүүхдийн олон суурь чадвар хөгжинө. Дараагийн шатуудад хамрагдаж хурдны аргыг эзэмших мөн шооны олон төрлийн эвлүүлж сурах боломжтой.

    Дэлгэрэнгүй
    Жич: Баянмонгол, Нарны хороолол, Алтай хотхоны гэрээт салбаруудын төлбөр хүлээн авах данс ялгаатай тул та сургалтын төлбөр төлөхдөө дансаа шалгана уу. Өөрт ойрхон салбараа сонгож бүртгүүлэхдээ зургаан шар дугуй дүрсэн дээр дарж гүйлгэж хараарай.
  • Хүрд

    Хүрд

    Хүүхэд тань хүрд цээжлэх арга барилаа нэг л олохгүй байна уу? Хэрвээ таны хүүхдэд ийм асуудал тулгарч байгаа бол ЕБС-ийн II, III ангийн сурагчдад зориулсан “Хүрд”-ний сургалтад хамрагдсанаар таны хүүхэд хүрдээ хөгжилтэй аргаар төвөггүй тогтоох болно.

    Дэлгэрэнгүй
    Жич: Баянмонгол, Нарны хороолол, Алтай хотхоны гэрээт салбаруудын төлбөр хүлээн авах данс ялгаатай тул та сургалтын төлбөр төлөхдөө дансаа шалгана уу. Өөрт ойрхон салбараа сонгож бүртгүүлэхдээ зургаан шар дугуй дүрсэн дээр дарж гүйлгэж хараарай.
  • Англи үг

    Англи үг

    Энэхүү түргэвчилсэн Англи хэлний үг цээжлэх сургалтаар та хамгийн түгээмэл хэрэглэгддэг 400 Англи үйл үгийг цээжлэх юм. Ямар ч хэлний өгүүлбэрийн хамгийн гол утга санааг үйл үг нь тээдэг. Мөн гадаад хүнтэй харилцахад үйл үгийг мэдэхгүй байгаа тохиолдолд тайлбарлан ойлгуулахад бусад нэр үг, тэмдэг нэр гэх мэт үгсээс хэцүү. Тиймээс үйл үгийг түүвэрлэн сурах нь хэрэглээнд маш тустай юм.

    Дэлгэрэнгүй
    Жич: Баянмонгол, Нарны хороолол, Алтай хотхоны гэрээт салбаруудын төлбөр хүлээн авах данс ялгаатай тул та сургалтын төлбөр төлөхдөө дансаа шалгана уу. Өөрт ойрхон салбараа сонгож бүртгүүлэхдээ зургаан шар дугуй дүрсэн дээр дарж гүйлгэж хараарай.
  • Хурдан уншлага

    Хурдан уншлага

    Хурдан унших арга нь унших хурдыг багадаа 2-4 дахин нэмэгдүүлдэг мөн уншсанаа сайн ойлгоход хүргэдэг арга юм. Энэ аргын үндэс нь нүдний булчингуудын хөгжилд тулгуурлана. Бидний нүд илүү өргөн орон зайг харах чадвартай байхад бид уншихдаа нэг нэг үгээр нь л харж уншдаг.

    Дэлгэрэнгүй
    Жич: Баянмонгол, Нарны хороолол, Алтай хотхоны гэрээт салбаруудын төлбөр хүлээн авах данс ялгаатай тул та сургалтын төлбөр төлөхдөө дансаа шалгана уу. Өөрт ойрхон салбараа сонгож бүртгүүлэхдээ зургаан шар дугуй дүрсэн дээр дарж гүйлгэж хараарай.
  • Байгууллага

    Байгууллага

    Байгууллагын алсын хараа, үнэт зүйлс, стратегийн төлөвлөгөөтэй нийцүүлэн ажилтнуудын хандлагыг сайжруулж, ажлын өндөр гүйцэтгэлтэй, урам зоригтой ажиллах ажилтныг бий болгох “Оюун ухааны менежмент”-ийн 10 гаруй сэдвээр сургалт явуулж байна. Сургалтын сэдвүүдийн талаарх мэдээлэл авахыг хүсвэл contact@mastermind.mn хаяг руу и-мэйл явуулна уу.

    Дэлгэрэнгүй
    Жич: Баянмонгол, Нарны хороолол, Алтай хотхоны гэрээт салбаруудын төлбөр хүлээн авах данс ялгаатай тул та сургалтын төлбөр төлөхдөө дансаа шалгана уу. Өөрт ойрхон салбараа сонгож бүртгүүлэхдээ зургаан шар дугуй дүрсэн дээр дарж гүйлгэж хараарай.

Сэтгэгдэл

“Үнэхээр гайхамшигтай сургалттай. Хүү маань түргэн бодолтын 3 шатны сургалтад хамрагдсанаараа дөрвөн аргын тоололд мэргэшиж тооны машинаас хурдан боддог болсон. Хамгийн гол нь ямар ч төрлийн хичээлээ хийхдээ анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж сурсан нь надад их таалагдсан. Үргэлжлүүлээд ой тогтоолтын сургалтандаа явж эхэлнэ.”

Ө.Мөнхчимэг (9 настай Батбуянгийн ээж)

“Манай охин 3 дугаар ангийн хичээлийн жилийн талд орсон хэдий ч хүрдээ байнга л давтаж байгаа хэрнээ нэг л цээжилж өгөхгүй байсан. Оюун ухааны академийн хүрдний сургалтыг анх сонсоод өвлийн амралтаар нь явуулахад ердөө 8 цагийн дотор бүх хүрдээ төгс сурч чадсан. Одоо аль ч хүрдийг асуусан хэлэхээс гадна үргэлжлүүлээд шоо, спорт өрөлтийн сургалтуудад нь суулгаж байна.”

Э.Энхбаатар (8 настай Насанбуянгийн аав)

“Би Хатанбаатар багшийн насанд хүрэгчдэд зориулсан ой тогтоолтын сургалтад хамрагдсан. Бүх төрлийн мэдээллийг ингэж системтэй, цэгцтэй тогтоож байгаагаа хараад энэ аргачлалд аль эрт арван жилд байхдаа суралцсан бол ажил, амьдрал, хичээл ном зэрэг бүх зүйл хичнээн амар байх байсан болоо гэж боддог юм. Гэхдээ оройтоогүй ээ. Өөрийгөө шинээр нээж чадсан. Улам цаашаа үргэлжлүүлэн тамирчин болохоор өөрийгөө бэлтгэнэ.”

Санхүүч Б.Гантулга

УЛС ОРНЫ ТӨРИЙН ДАЛБАAГ ЦЭЭЖИЛЦГЭЭЕ

Уншигч танаа 196 орны төрийн далбааг танилцуулж байна. Та бүхэн энэхүү танин мэдэхүйн картаас улс тус бүрийн

  • Орших тив
  • Нийслэл хот
  • Хүн амын тоо
  • Газар нутгийн нийт талбай
  • Албан ёсны төрийн хэл
  • Мөнгөний нэгж зэрэг үндсэн мэдээллийг авах юм. Гэр бүл, үр хүүхэд, найз нөхөдтэйгөө хамтран хөгжөөнт тоглоом болгон цээжлээрэй.

Дэлгэрэнгүй

Үлгэрийг унших төдийгүй сонсох боломжтой.

Уран сайхны болон хүүхэлдэйн кинонд дуу оруулдаг мэргэжлийн жүжигчид үлгэрийг уншиж дуу оруулсан.

CD уншдаг бүх төрлийн хөгжим ашиглан сонсох боломжтойгоор хийгдсэн.

Аль ч насны хүүхэд сонсох боломжтой бөгөөд эцэг эхчүүд та бүхэн ч бас хүүхдүүдтэйгээ хамт сонсоод үзээрэй.

Дэлгэрэнгүй

Мэдлэг

ГИНЖ БУЮУ ХОЛБОХ АРГА

Богино хэмжээний ой тогтоолтын цуврал видео хичээлийн анхны дугаараар “Гинж” буюу холбох аргыг танилцуулж байна. Хэрвээ танд хийхээр төлөвлөсөн ажил, дэлгүүрээс авах зүйлсийн жагсаалт, уншсан мөн сонссон сэдвээ дэс дараатай санахад бэрхшээл учирдаг бол эдгээр асуудлыг шийдэхэд энэ арга танд туслах болно.

Дэлгэрэнгүй
БАРЬСАН, ТАВЬСАН ЗҮЙЛЭЭ САНАХ АРГА

Та хэдхэн секундын өмнө барьж байсан түлхүүрээ хаана орхисноо эсвэл өрөөнд яах гэж орж ирсэн зорилгоо мартах тохиолдол байсан уу? Барьсан, тавьсан зүйлээ төвөггүй санахын тулд танаас дараах бичлэг дээрх зөвлөгөөг анхаарч өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлэн дадал болгохыг хүсье.

Дэлгэрэнгүй
© Copyright 2019. All rights reserved